Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын шүүх хурал эхэллээ
Сүхбаатар дүүргийн шүүх өнөөдөр 10:00 цагаас МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга асан Д.Дуламсүрэн, “Улаанбаатар таймс” сонины ерөнхий эрхлэгч асан До.Чулуунбаатар, “Helon Company Ltd”, “Great global international” компанийн захирал Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг хэлэлцэж эхэллээ.



Улсын яллагч Е.Сагсай Н.Энхбаяр, До.Чулуунбаатар нарыг Эрүүгийн хуулийн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн /150.3/, Д.Дуламсүрэнг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн /150.3, 163.2/,  Ж.Мягмаржаргалыг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, мөрийтэй тоглосон /150.3, 243.2/ гэж буруутгаж байгаа.

Тэдний холбогдсон хэргийн тухай товчхон дурдахад, Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Д.Дуламсүрэн нар “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонин, “Сүхбаатар” хэвлэх үйлдвэрийг хууль бусаар хувьчлахад оролцсон хэрэгт унаад буй. Харин Ж.Мягмаржаргалын хувьд Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээгээ биелүүлээгүй байж, дахин гэрээ байгуулж 3.3 мянга гаруй ам.доллар үйлдвэрээс завшсан хэрэгт унаад байгаа юм.
Тус дүүргийн шүүх энэ хэргийг шийдвэрлэхээр зургаа дахиа товлочихоод байна. Өмнө нь товлосон шүүх хурал шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгчдөөс болж хойшилсон юм.  

Б.АЛТАН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан