Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛ 40 ХУВЬТАЙ БАЙНА
49 гишүүн хүндэтгэх шалтгаангүйгээр чуулганыг тасаллаа
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
Иргэдийн амьдралд анхаарал хандуулж төсвөө хэлэлцмээр байна
ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Олон улсын Олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон албаны төлөөлөлтэй уулзлаа
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ
ЭМЯ: Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 41.7 хувьд хүрчээ
Монголбанк Эко алт олборлолтыг дэмжиж экспортод гаргах боллоо

Монголбанк “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн санд аа” аян өрнүүлж буй. Энэ хүрээнд шударга олборлолтын стандартыг бүрэн хангасан бичил уурхайчдын гар аргаар олборлон, баяжуулсан экологийн цэвэр алт буюу Эко алтыг олборлох үйл ажиллагааг дэмжихээр боллоо. Ингээд энэ оноос Эко алтыг экспортлох ажлыг эхлүүлж байна.
Эко алт гэдэг нь дараах шаардлагыг хангасан байдаг. Үүнд бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алт химийн хорт бодис ашиглаагүй, хүний эрхийг дээдэлдэг, хүүхдийн хөдөлмөрийг мөлжөөгүй, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж олон улсын аудитын байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулж үнэлгээ авсан байдаг. Энэхүү үнэлгээг авсан тохиолдолд олборлосон 1кг алт тутамд 4000-6000 ам.долларын урамшууллыг олгодог.

Манай улс Азид анх удаа 2015 онд Эко алт олборлосон билээ. Тухайлбал, Швейцарийн хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай төсөл"-ийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайчид, нөхөрлөл хоршоодыг дэмжин ажилладаг Хувиараа "Ашигт Малтмал Олборлогчдыг Дэмжих Холбоо" ТББ нь Шударга Олборлолтын экологийн цэвэр алт үйлдвэрлэгч гэсэн гэрчилгээ авсан юм. 2016 - 2017 онуудад тус ТББ нь нийт 2 кг эко алт туршилтын журмаар экспортлон килограм тус бүрд 6000 ам.долларын урамшуулал аваад байгаа билээ.
Шударга олборлолтын стандартыг хэрэгжүүлснээр бичил уурхайчид хариуцлагатай уурхайн олборлолт эрхлэх мэдлэг мэдээллээр хангагдах төдийгүй тогтмол ажлын байраар хангагдах улмаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулах өндөр ач холбогдолтой юм.

0 Сэтгэгдэл