Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
Ганцмод-Гашуунсухайт боомтоор тээвэрлэх нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэнэ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөгжил шинэтгэлийн хороо, Гаалийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарт баримталж буй бодлого, чиг хандлага болон Тавантолгойн нүүрсний ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Тавантолгойн дэд бүтцийн бүтээн байгуулалттай холбогдуулан БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засаг оронд ажлын айлчлал хийсэн юм.

Энэ үеэр  УИХ-аас баталсан “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоол, Засгийн газрын шийдвэрийн талаар танилцуулж, эдгээр тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажил эхэлсэн байгааг дурдан харилцан санал солилцлоо. Хөгжил шинэтгэлийн хорооны зүгээс эдгээр шийдвэрийг дэмжин ажиллах, мөн Ханги-Мандал төмөр замын улсын хил нэвтрэх цэгийн асуудлыг Монголын талаас санал тавьж тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгааг уулзалтын үеэр илэрхийлсэн.

Талууд боомтын нэвтрүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, Ганцмод-Гашуунсухайт боомтоор тээвэрлэх нүүрсний хэмжээг 30 сая тоннд хүргэхэд хоёр талын идэвхитэй хамтын ажиллагаа болон эдгээр бүтээн байгуулалтыг “Нэг бүс нэг зам” санаачилга, “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийн хүрээнд уялдуулан авч хэрэгжүүлэх шаардлагатай талаар харилцан санал солилцлоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан