Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа-2018” чуулган эхэллээ

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгын чуулган өнөөдөр эхэллээ. Хоёр өдөр зохион байгуулах чуулга уулзалтад Засгийн газар, уул уурхай, бизнесийн салбарын  ТББ, хувийн хэвшлийнхэн хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалтын сангийнхан, олон улсын банк санхүүгийн байгууллагууд, судлаач, шинжээчид зэрэг 25 орны 600 гаруй төлөөлөл оролцож буй юм. “Дисковер Монголиа-2018” эрдэс баялгийн нэгдсэн чуулганыг Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ, МУУҮА, Монголын Бизнесийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

Нэгдсэн чуулга уулзалтаар Монгол Улсын эрдэс баялаг, уул уурхайн салбарын давуу тал, боломжуудыг таниулах, тулгарч буй сорилтуудыг хэрхэн даван гарах зэрэг сэдвүүдийг онцгойлон хэлэлцэх юм.


Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулагдаж буй чуулганы  эхний өдрийн үндсэн хуралдааныг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэн, “Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр “Хѳрѳнгѳ оруулагчдад нээлттэй, ил тод хууль эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, хөрөнгө оруулалтыг татаж ажиллах нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд миний хувьд тэргүүн зорилтоо болгон ажиллаж ирлээ. Монгол Улсын уул уурхай, хайгуулын салбарт хѳрѳнгѳ оруулалт татах чиглэлээр  дэлхийн зарим орнуудын санхүүгийн тѳвүүдэд биечлэн ажиллаж, цаашид ч та бүхэнтэй мѳр зэрэгцэн Их Британи, Австрали, Канад болон бусад оронд болох олон улсын томоохон арга хэмжээнүүдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн идэвхтэй ажиллах болно” гэлээ.

Мөн сайд Д.Сумъяабазар геологи хайгуул, уул уурхайн салбарын өнөөгийн байдлын талаар болон Таван толгой, Оюу толгой ордуудын талаар мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийн талаар, бүс нутгийн интеграци ба дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар товч танилцуулсан нь чуулга уулзалтад ирсэн зочид төлөөлөгчдийн анхаарлыг татсан юм.

Нэгдсэн чуулганы эхний өдөр мөн Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд”, “Лайон Менежер Лимитед”-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддап "Уул уурхайн мѳчлѳг ба Монгол улс", Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү "Монгол улсын хѳгжилд Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх үүрэг" сэдвүүдээр илтгэл тавина. Үндсэн хуралдааны дараа “Хайгуулаас мега төслүүд хүртэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм. Түүнчлэн “Уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр”, “Засгийн газрын санаачлагууд”, “Бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо” сэдвээр салбар хуралдаанууд үргэлжилнэ.

“Дисковер Монголиа-2018” чуулганы үеэр  анх удаа бүс нутгийн худалдааг Монголын эдийн засаг тэр дундаа уул уурхайтай холбосон салбар хуралдаан болж хэлэлцүүлэг өрнөх гэж байна. Уг салбар хуралдааныг Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан удирдана. Тэрээр "Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтцийн санаачлагуудын тухай” гэсэн сэдвээр илтгэл тавих юм.

Харин эрдэс баялгийн нэгдсэн чуулганы хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 7-нд  “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл”, “Хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтын сангууд”, “Нийгмийн оролцоо, хамтын хөгжил”, “Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт” сэдвүүдээр салбар хуралдаанууд өрнөнө. Хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж буй “Татвар болон хууль эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт хуралдааны үеэр Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан “Бизнесийн байгууллагуудын оролцоо, нөлөөлөл” сэдвээр илтгэл тавих бол МУУҮА-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Г.Сурахбаяр “Хүлээгдэж буй хууль эрх зүйн шинэчлэл”, “Эрнст энд Янг Монголиа” ХХК-ийн татварын ахлах менежер Р.Хишигнэмэх "Монгол улсын уул уурхайн салбар дахь татварын орчин", Кинкора Коппер компанийн ерөнхийлөгч ба гүйцэтгэх захирал Сэм Спринг "Чуулга уулзалтын ѳмнѳх хэлэлцүүлгийн үр дүнгүүд: Хѳрѳнгѳ оруулалтыг нэмэгдүүлэх нь" сэдвээр илтгэл тавина.

Дашрамд дурдахад, "Дисковер Монголиа-2018" эрдэс баялгийн нэгдсэн чуулганд Улаанбаатарт суугаа бүх элчин сайдын яамнаас төлөөлөл оролцож байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан