“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг зөвшөөрлөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар БНХАУ, Кувейт улс болон Абу-Дабигийн сангийн зээлийн хөрөнгөөр түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж ашиглалтад оруулсан Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК болон “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн зээл төлөх хугацааг 40 жилээс багагүй, зээлийн хүүг жилд 0,75 хувиас ихгүй байх нөхцөлөөр хэлэлцлээ. Ингээд авсан үеийн ханшаар нь төгрөгт шилжүүлэн дээрх компаниудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулахыг Сангийн болон ЭБЭХ-ний сайд нарт зөвшөөрлөө.
Монгол Улсын Засгийн газар гадаад орон, олон улсын байгууллагаас урт хугацааны төслийн зээл авч Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьсан юм.
Эдгээр цахилгаан станц нь жилд 36,0-38,0 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэн өөрийн дотоод хэрэгцээнд болон хэрэглэгчдэд нийлүүлэхээр зураг төсөл нь хийгдсэн. Усан станцуудын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд техникийн болон усан хангамжийн хэмжээнээс хамаарч хязгаарлагдмал байгаа. Иргэдийн амьдрах, ажиллах, сурч боловсрох тохитой нөхцөл бүрдүүлэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэн амьдралын чадавхиа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой аж. Баруун аймгуудын 100-200 кВт-аас ихгүй ачаалалтай бүх сумын төвийг цахилгаанаар хангахаар өндөр хүчдлийн шугам сүлжээнд холбосон нь эрчим хүчний алдагдлыг нэмэгдүүлж, ашиглалтын зардлыг өсгөсөн нь зээлийн хүүгийн төлбөрийг төлөх эдийн засаг, санхүүгийн чадавхгүй болгожээ.

0 Сэтгэгдэл