Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗГ: Дарамт, шахалт үзүүлдэг дарга нарыг цомхотгохыг Ерөнхий сайд Г.Занданшатар үүрэг болголоо ЗГ: Гэрээ байгуулагдаагүй төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр батлагдсан төсөл, арга хэмжээний санхүүжилт 535.9 тэрбум төгрөгийг хэмнэлтэд тооцлоо Э.Анхбаяр: 6-8 сартай хүүхдүүдэд улаанбурхан өвчний эсрэг вакцин хийж байна Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа Маргаашнаас хонины махыг нэг килограммыг нь 10 мянга, үхрийн махыг 13 мянгаар борлуулна 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болно СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БАЙГАЛИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ МУЗЕЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа Сэлэнгийн Мандал, Төв аймгийн Эрдэнэ сумдад хээрийн түймэр гарчээ

С.Бадарч: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл арилжааны хэрэгсэл болж хувирлаа

Дэлхийн зах зээлд үнэ нь өсөх чиглэлд хадгалагдаж буй ашигт малтмал бол алт. Иймд алт олборлолт, худалдан авалтыг нэмэгдүүлэх нь манай улсын эдийн өсөлтийг дэмжих, үүгээр баталгаажсан төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөл бүрдэнэ хэмээж буй. Гэвч манай улсын уул уурхайн алтны салбарт тулгамдсан шуурхай шийдэх асуудал олон байгааг өчигдөр болсон “Алтны форум” онцолсон билээ. Тухайлбал, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Бадарч илтгэлдээ хэд хэдэн асуудлыг хөндөж хүсэлт гаргаж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр:

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олголгүй удсан нь алтны салбарыг зогсонги байдалд оруулсан. Гэвч сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгох болсон нь том алдаа. Учир нь мэргэжлийн бус оролцогчид тусгай зөвшөөрөл авч мөнгөтэй гадаадын компаниудад худалдах болсон. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл арилжааны хэрэгсэл болж хувирлаа. Тэгэхээр ашигт малтмалын хайгуулын болон, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тухайн компанийн салбартаа ажилласан туршлага, түүх, мэргэжлийн боловсон хүчин, техник, технологи зэрэг олон асуудлыг судлан үздэг болох шаардлагатай байна.

-Хүмүүсийн ярьж заншснаар “Урт нэртэй хууль”-д алдаа бий. Энэ хуулийг өөрчлөхийг хүсч байна. Тухайлбал, энэ хуульд хайгуулын тусгай зөвшөөрлийг гол усны эх, хамгаалалтын бүсээс 200 метр газарт олгохгүй байхаар тусгасан. Гэвч ашиглалтын тусгай зөвшөөрлийг 50 метр газраар хязгаарласан байгаа.

-Орон нутаг Засгийн газрын бодлого, чиглэлийн эсрэг ажиллаж байна. Нөхөрлөл, нинжа нарт алт олборлох талбай олгодог хэрнээ мэргэжлийн аж ахуйн нэгжийг ажиллуулах сонирхолгүй болсон. Учир нь тэдгээр нөхөрлөл, нинжа нартай орон нутгийнхан ашиг хуваадагтай холбоотой. Хууль хяналтын   байгууллага тэднийг шалгахаар очиход орон нутгийн удирдлагуудаас мэдээлэл авч зугтан одох явдал түгээмэл гардаг. Иймд энэ байдлыг засч залруулах шаардлага тулгарч байгаа юм.

-Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл удаан ажиллаж байна. Тус зөвлөлд хайгуул хийж нөөц тогтоогоод батлуулахаар өгсөн тайлангууд дарааллаа хүлээгээд удаж байна. Энэ нь төрийн байгууллагын хүнд сурталын нэг илэрхийлэл. Мөн төрийн байгууллагууд  аж ахуйн нэгжүүдийг торгохоо урьтал болгодог. Тэгэхээр төрийн байгууллага түргэн шуурхай, чирэгдэлгүй  ажиллахыг хүсэе.

-Татварын хууль эрх зүйн орчинг эргэж харах шаардлага бий. Тухайлбал, жилд 3 тэрбум төгрөгөөс дээш борлуулалт хийсэн аж ахуйн нэгжид 25 хувийн татвар ногдуулдаг нь алт үйлдвэрлэгч байгууллагуудыг татварын дарамтанд оруулж байна. Энэхүү заалт нь эргээд алт тушаалтыг хувь хүмүүсийн нэрээр тушаах, далд эдийн засгийг дэмжих асуудлуудыг ар араасаа дагуулж байна хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан