Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ынхан Н.Энхбаярын шүүх хурал хэрхэхээс шалтгаалж шийдвэрээ гаргана
УИХ дахь МАХН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хэрхэн ажиллах талаар ярилцах ёстой байв. Гэвч хурлаар хэлэлцэх асуудлаа түр хойш тавихаар болжээ. Учир нь, гурав дахь өдрөө үргэлжилж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурлаас ямар шийдвэр гарахыг хүлээхээр болсонтой холбоотой гэнэ. Шүүхээс ямар шийдвэр гарахаас шалтгаалж Засгийн газарт цаашид ямар байдалтай ажиллахаа шийдэхээр хүлээж байгаа аж. Хэрэв шүүх Н.Энхбаярт ял оноох юм бол тэдний хийх нүүдэл өөрөөр эргэж магадгүй нь.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан