Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр дөрвөн жил шоронд сууна

Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг гурван өдрийн турш хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн 2 цаг 30 минут зөвлөлдсөний эцэст өчигдөр үдшийн 22:30 цагт шийдвэрээ танилцууллаа.
Шүүгдэгч Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, МИАТ компанийн Улаанбаатар Сөүлийн чиглэлийн нислэгээр 3333 кг ачаа буюу ном үнэгүй тээвэрлүүлж, 30 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг нь шүүх нотлогдсонгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгов. Харин түүнийг 2002 онд УИХ дахь цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа Японы “Агошү” шашны байгууллагаас өгсөн телевизийн тоног төхөөрөмжийг завшиж Гандантэгчинлэн хийдэд хохирол учруулсан. Хотын Засаг дарга байсан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга байсан Н.Болормаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга асан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах нэрээр худалдаж авсан.
Мөн Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байсан Х.Наранхүү, “Хэлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр 3,9 тэрбум төгрөг завшсан хэргүүд нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдсон гэж үзлээ. Ж.Мягмаржаргал хуулиар хориглосон мөрийтэй тоглоом тоглосныг ч нотлогдсонд тооцов. Д.Дуламсүрэнг бусадтай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан, До.Чулуунбаатарыг ч бусадтай хамтран их хэмжээний хохирол учруулсан хэрэг үйлдсэн нь тодорхой байна гэж дүгнэлээ.
Ингээд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэлд нь төрийн албан тушаал хаших эрхийг нь гурван жил хасч, бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 25 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, долоон жил хорих ял оноов. Д.Дуламсүрэнд бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 10 сая төгрөгийн эд хөрөнгө хураах, зургаан жил хорих ял оноосон бол албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэлд нь төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасах, хоёр жил хорих ял сонсголоо. До.Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутган 10 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сар хорих ялаар шийтгэв. Харин Ж.Мягмаржаргалд мөрийтэй тоглосон гэж нэг жил, бусдын эд хөрөнгийг завшсан үйлдэлд нь 25 сая төгрөгийн эд хөрөнгө хураах, зургаан жил хорих ял оноолоо.
Шүүгдэгч нарт оноосон ялын тодорхой хэсгийг 2008 онд батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан. Ингэснээр Н.Энхбаяр биеэр эдлэх ял дөрвөн жил, До.Чулуунбаатарынх хоёр жил нэг сар, Ж.Мягмаржаргалынх гурван жил зургаан сар болж буурлаа. Д.Дуламсүрэнгийн бүх ялыг өршөөн хэлтрүүлснээр ял эдлэхгүй. Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт оноосон ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин хохирол барагдуулах тухайд Н.Энхбаяраас 54 сая төгрөг гаргуулж Гандантэгчинлэн хийдэд өгөх, ХААН банкны дансанд байгаа 89359 ам.доллар, Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны байрнаас түүнд оногдох хэсгийг хураахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэхийнхэнд даалгахаар болов. Түүнчлэн шүүх ТВ-9 телевизийн орлогыг улсын орлогод хураахаар шийдвэрлэсэн юм. Ж.Мягмаржаргалын “Лексус” маркийн машин хураахаар шийдвэрлэв.
Улсын яллагч Н.Энхбаярт 8,6 жил хорих ял оноох санал гаргав
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч Е.Сагсай шүүгдэгч нарт төлөвлөсөн ялын тогтоолоо танилцуулав.Тэрээр шүүгдэгч Н.Энхбаярт төрийн албанд ажиллах эрхийн нь дөрвөн жилээр хасч, 8,6 жил хорих ял оноож, ХААН банкин дахь данснаас 89359 ам.доллар, байрыг нь хураахаар төлөвлөжээ. Шүүгдэгч Д.Дуламсүрэнд мөн төрийн албанд ажиллах эрхийг нь дөрвөн жилээр хасч, 6,1 жил хорих ял оноож, байр болон 10 сая төгрөг хураахаар санал гаргалаа. Тэднийг Эрүүгийн хуулийн албан тушаалаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийг завших гэсэн зүйл ангиар буруутгаж байна. Харин До.Чулуунбаатарыг бусдын эд хөрөнгийг завшсан гэсэн зүйл ангиар буруутгаж 10 сая төгрөг хурааж, 5,1 жил хорих ял шийтгэх санал гаргав. Ж.Мягмаржаргалд мөрийтэй тоглосон, бусдын эд хөрөнгийг завшсан гэж “Лексус” маркийн машиныг нь хурааж, 6,6 жил хорих ял оноохоор төлөвлөжээ. Шүүгдэгч Н.Энхбаяр, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт оноох ялыг эрэгтэйчүүдийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх бол Д.Дуламсүрэнд оноох ялыг эмэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтайгаа улсын яллагч Е.Сагсай хэлсэн юм.
Шүүгдэгч Н.Энхбаяр МИАТ компаниар бичсэн найман боть номоо тээвэрлүүлж, учруулсан хохирол болох 30 сая төгрөгийг барагдуулах, Япон улсын “Агошү” шашны байгууллагаас Гандантэгчинлэн хийдэд олгосон телевизийн тоног төхөөрөмжөөр байгуулсан ТВ-9 телевизийн тусгай зөвшөөрлийг Гандантэгчинлэн хийдийн мэдэлд шилжүүлэх, “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан хохирлоос 3,9 тэрбум төгрөгийн хохирлоос 1,9 тэрбумыг нь төлүүлөх саналтайгаа илэрхийлсэн. Түүнчлэн хууль бусаар хувьчилж авсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэн хөрөнгө болох 750 сая төгрөгийг нийслэлийн мэдэлд шилжүүлж, хувьчлалыг хүчингүй болгохыг шаардлагатай гэж байв.
Шүүгдэгч Ж.Мягмаржаргалаас ганбөмбөлөг нийлүүлэх нэрээр “Эрдэнэт” үйлдвэрт учруулсан хохирол 3,9 тэрбум төгрөгөөс 1,3 тэрбумыг нь, мөн “Дарханы төмөрлөг” ХХК-д учруулсан 4,5 сая ам.долларын хохирлыг төлүүлэхээр яллах тогтоолд тусгажээ. Харин улсын яллагч Д.Дуламсүрэн, До.Чулуунбаатар нараар хохирол төлбөр гаргуулах шаардлагагүй гэж үзжээ.
Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэв
Шүүгдэгч Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнгэрэл нар улсын яллагчийн яллах саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. Тэд Н.Энхбаярыг буруутгаж буй таван үндэслэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир хэрэгсэхгүй болгож, цагаатгах ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Өмгөөлөгч нарынх нь хэлснээр түүнд ял төлөвлөсөн хуулийн зүйлчлэл тохироогүй, буруу гэнэ. Тодруулбал, улсын яллагч шүүгдэгч Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 150,3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан гэж ял төлөвлөсөн. Хуулийн энэ заалтад бусдын эд хөрөнгийг эрхлэн хариуцдаг хүнд л хариуцлага тооцно гэж заасан байгаа. Гэтэл Н.Энхбаярыг энэ зүйл ангиар буруутгаж буй нь буруу хэмээн өмгөөлөгч С.Нарангэрэл хэллээ. Түүнчлэн мөрдөн байцаалтын явцад зөвхөн нэг талыг барьсан, эрүү шүүлт ашиглаж, хүнлэг бус хандсаныг ч онцолж байлаа.
Өмгөөлөгч Г.Оюунцэцэг “Д.Дуламсүрэнд холбогдох хэрэгт мөрдөн байцаалт дутуу хийсэн. Зөвхөн яллах талын нотолгоо цуглуулсан байгаа. Би үйлчлүүлэгчдээ холбогдох хэргийг цагаатгах, хэрэгсэхгүй болгох нотлох баримт хангалттай цуглуулсан. Буруутгаж байгаа үндэслэлүүд нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй. Тиймээс хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй. Тиймээс шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэхэд, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэв. Шүүгдэгч Ж.Мягмаржаргалын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Өмч хувьчлал, компаниудын хоорондын гэрээ, үл ойлголцлын асуудлыг иргэний болон захиргааны хэргийн журмаар шийдвэрлэх ёстой. Гэтэл эрүүгийн журмаар шийдвэрлэх гэж байна. Ийм ажиллагаа эрүүгийн түүхэнд байгаагүй. Хоёр компанийн хоорондох асуудлыг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбогдуулж, зохиомол гэмт хэрэг үүсгэсэн” гээд үйлчлүүлэгчид нь төлөвлөсөн ялыг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлсэн юм. Шүүгдэгч До.Чулуунбаатарын өмгөөлөгч ч хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байлаа.

0 Сэтгэгдэл