Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
С.Одонтуяа: Төрөх эмнэлгүүдийн бэрхшээлийг хэлэлцсэн
УИХ дахь эмэгтэйчүүдийн зөвлөл хуралдаж, төрөх эмнэлгүүдийг цаашид хэрхэн хөгжүүлэх, тулгамдаад буй бэрхшээлээс хэрхэн ангижруулахаа ярилцжээ. Энэ тухай тус зөвлөлийн гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

-Эмэгтэйчүүдийн зөвлө­лийн ээлжит хурлаар төрөх эм­нэлгүүдийн тухай хэлэлцсэн гэсэн. Ингээд ямар шийдэлд хүрсэн бэ?
-Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хурал дээр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эх барих эмэгтэйчүүдийн газрын дарга Болормаа ирж илтгэл тавьсан. Мөн Эрүүл мэндийн сайд асан Ламбаа төрөх эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгсөн. Ингээд гуравдугаар төрөх газрын засвар яагаад зогссон тухай тайлбарласан л даа. Засвар хийгдэж байгаа ч, хөрөнгө оруулалт нь зогссон гэсэн. Мөн гүйцэтгэгч байгууллагаа солих гээд сонгон шалгаруулалт явагдаж байгаа гэх мэтээр мэдээлэл өгсөн.

-Цаашид төрөх эмнэлгүүдийг яаж сайжруулах талаар санал, санаачилга гарав уу?
-Наймдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдийн төлөөх байгууллагуудыг оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэхээр шийдсэн. Энэ үеэр төрөх эмнэлгүүдийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн эмч нарыг бэлтгэх, гадаад хэлнийх нь мэдлэгийг сайжруулах зэрэг олон зүйлийг ярилцахаар төлөвлөөд байна. Удахгүй болох хэлэлцүүлгээр олон шинэ санал гарч, удахгүй ажил хэрэг болох байх аа.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан