Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
УДЭТ үзвэрийн жилээ "ОДДЫН ӨВЧИН"-өөр нээнэ

Буянтай буурлуудынхаа үлдээсэн буурал театрынхаа 87 насны ойн баярыг УДЭТ-ын хамт олон “Оддын өвчин” инээдмийн жүжгээр тэмдэглэх гэж байна. Тодруулбал, 2018-2019 оны үзвэрийн жилийн нээлтээ энэ сарын 15-нд Америкийн алдарт зохиолч К.Людвигийн "ОДДЫН ӨВЧИН" инээдмийн жүжгээр нээж, театрын урлагийг шимтэн сонирхож, хайрлан биширдэг үзэгчдэдээ хайр, ухаарал, инээд баясал бэлэглэхэд бэлэн болжээ. Зохиож, найруулсан жүжгүүд нь Бродвейн театрын тайзнаа эзэгнэж, холливудын дэлгэцийг дүүргэж байдаг К.Людвиг хэмээх энэ эрхмийн дараачийн жүжиг Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тайзнаа тавигдаж үзэгчдийн сэтгэлийг булиглуулж инээд баяслыг хүртээх нь гарцаагүй. Энэхүү уран бүтээлийн ерөнхий найруулагчаар СТА Ч.Түвшин, орчуулагчаар УДЭТ-ын Уран сайхны удирдагч,  Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, зураачаар СТА С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр нар ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан