Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“АРВАН НЭГ” үзэсгэлэнд 20 гаруй бүтээл дэлгэгджээ

Уран бүтээлч Т.Хулангийн санаачилгаар Joroikhulan арт нэгдэл 2017 онд байгуулагджээ. Энэхүү арт нэгдэл нь 11 уран бүтээлчдийн урлан, үзэсгэлэнгийн танхим, арт дэлгүүр, уран зургийн сургалтын танхимтай бөгөөд уран бүтээлчид бие биенээ дэмжиж хамтдаа хөгжих зорилгоор байгуулагдсан аж. Joroikhulan арт галерейд долоо хоног тутамд урлангийн гишүүн уран бүтээлчдийн өөр өөрсдийн чиглэлийн сургалт, хэлэлцүүлэг, урлаг сонирхогчдод зориулсан арт кино өдөрлөг, хүүхдүүдэд зориулсан уран зургийн сургалт, яруу найргийн өдөрлөг, хөгжмийн өдөрлөг гэх мэт олон үйл ажиллагааг зохион байгуулсаар иржээ. Аль ч цаг үеийн дүрслэх урлагийн уран бүтээлчдэд тулгардаг зүйл бол уран бүтээлээ туурвих орон зай маш чухал байдаг. Тэгвэд нийгмийн дэмжлэг харилцаа хүнд хэцүү үеийг хамтдаа туулан ертөнцийн дотоод мөн чанарыг танин мэдрүүлэхээр хамтран урагшилж буй залуу уран бүтээлчид анхны бие даасан “АРВАН НЭГ” үзэсгэлэнгээ өчигдөр нээв. Тус үзэсгэлэнд 11 уран бүтээлчийн график, комик, уран зураг, илустрэшн, монгол зургийн төрлөөр бүтээгдсэн 20 гаруй бүтээл дэлгэгджээ. Ирэх сарын 15-ныг хүртэл үзэгчдийн мэлмийг баясгах үзэсгэлэнг сонирхохыг хүсвэл та Олимп хотхоны 424 байрны 1-р орцны 4 тоотод очиход л хангалттай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан