Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Түүх, соёлын хадгалалт хамгаалалтын нэгдсэн системтэй болохоор зөвлөлдөж байна

Аливаа соёлын өв, түүн дотроо түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах ажил нь бүртгэх, судлан шинжлэх, сэргээн засварлах, сурталчлах, ашиглах зэрэг цогц ойлголтоос бүрдсэн салбар дундын бодлого төлөвлөлт, байгаль, нийгмийн шинжлэх ухааны огтлолцол дунд хийгддэг өргөн хамрах хүрээтэй онцлог ажил байдаг.

Манай улсын хувьд өргөн уудам газар нутагт тархан байршсан түүх, соёлын үл хөдлөх дурсгал буюу палеонтологийн олдворт газар, археологийн дурсгалт газар, барилга архитектурын дурсгалаар нэн баялаг.

Түүх, соёлын үл хөдлөх дурсгал нь газрын хөрсөн дээр хийгээд түүний доор хадгалагдаж байдаг онцлогтой уялдан түүний хадгалалт хамгаалалтын асуудал нь газрын харилцаа, ашиглалттай холбоотой үйл ажиллагаанд өртөж, эрсдэлд улам бүр орсоор байна.

Монгол Улсын соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 27.8-д Хот суурин барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, газар тариалан эрхлэх, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, дүгнэлт гаргуулна хэмээн заасан байдаг хэдий ч хуулийн хэрэгжилтийг тэр бүр хангахгүй байсаар байна.

Бодит байдал дээр дурсгалыг яаралтай хамгаалах талаар яам, агентлаг, судалгааны байгууллага, орон нутгийн удирдлага дор бүрнээ өөр өөрийн түвшинд тал бүрээс нь хийсээр ирсэн байна. Гэсэн хэдий ч төрийн болон мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага хоорондын ажлын уялдаа холбоо муу, нэгдсэн  сүлжээ байхгүйн зэрэгцээ холбогдох хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтын нөхцөл муудсаар байна.

Тиймээс түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалтад хамгийн чухлаар тавигдаад байгаа газрын харилцаа, бүтээн байгуулалт болох уул уурхайн хайгуул, ашиглалт, төмөр ба авто зам, суурьшлын бүс газар олголт, газар тариалан, аялал жуулчлалтай холбоотой бодлого, төлөвлөлтийг хийдэг төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн байгууллагуудын түвшний зөвлөлдөх уулзалтыг Соёлын өвийн үндэсний төвөөс зохион байгуулж байна.

Оролцогч байгууллагууд:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
  • Зам, тээвэр хөгжлийн яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Барилга хот байгуулалтын яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар
  • Засгийн газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын газар
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар
  • Засгийн  газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар
  • Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын алба
  • ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан