Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл үзэсгэлэн гарна

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей нь соёлын өвийг дээдлэгч хүмүүст зориулж Монголын тусгаар тогтнол, Монгол бахархалын сарыг тохиолдуулан “Богд Жавзандамба хутгатуудын дүр, дүрслэл, /XVII-XX зуун/” үзэсгэлэн гаргахаар болжээ. Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй бүтээлийн цуглуулгаас Богд Жавзандамба хутагтуудыг дүрсэлсэн хөргүүд онцгой байр эзлэдэг. Анхдугаар Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээн Занабазар, Хоёрдугаар Богд Лувсандамбийдонмэ, Гуравдугаар Богд Ишдамбийням, Дөрөвдүгээр Богд Лувсантүвдэнванчүгжигмэджамц, Тавдугаар Богд Лувсанцүлтэмжигмэддамбийжалцан, Зургадугаар Богд Лувсантүвдэнчойжижалцан Долдугаар Богд Агваанчойживаанчигпэрэнлэйжамц, Наймдугаар Богд Агваанлувсанчойжинямданзанваанчигбалсамбуу Богдуудын дүр дүрслэлийг зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр зэрэг үнэт, хосгүй үнэт үзмэрүүдээс эрхэм үзэгч танд дэлгэн, толилуулах нь.
Монгол орноо XVII зуунаас Богд жавзандамба хутагтууд тодрон оюун санааны том хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг намтар түүхнээ олноор дурдсан байдаг. 
Үзэсгэлэнд сан хөмрөгөөс 90 гаруй бүтээл дэлгэгдэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан