Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
 “Уран сэтгэмж-2018” уралдаан амжилттай боллоо

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехник коллежийн хувцас дизайн, оёдлын мэргэжлийн суралцагчдын “Уран сэтгэмж-2018” уралдаан амжилттай боллоо.

“Уран сэтгэмж” нь тавь дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд “Хувцасны дизайн”, “Оёдол эсгүүр”, “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин” мэргэжлийн ангиудын суралцагчид ур ухаан, авъяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ даавуунаас бусад материалыг ашиглан загварлаг дэгжин хувцас урлаж болдгийг харуулдаг уламжлалт уралдаан юм.

“Уран сэтгэмж -2018” уралдааны шүүгчээр ҮУПК-ийн Уран зургийн багш Ц.Болор, “Говь” ХКК-ийн Дизайнер Г.Батцэцэг, Хилийн цэргийн 0288-р ангийн Оёдлын технологич, дэслэгч Н.Мөнхзул нар ажилласан нь сургууль болон түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тогтмолжсоныг илтгэж байв.

Уралдааны Тэргүүн байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2а ангийн “Хатадын уянга” үндэсний коллекц /Удирдсан багш Л.Бат-Оргил/

Дэд байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 2б ангийн “Black and White” үндэсний коллекц /Удирдсан багш Т.Батзаяа/

Гутгаар байрт: Оёмол бүтээгдэхүүний оёдолчин 3а ангийн “Bleak” уран сэтгэмжийн коллекц Удирдсан багш Н.Юмчмаа

Тусгай байрт: Хувцасны дизайн 3а ангийн “Strongers” уран сэтгэмжит коллекц

/Удирдсан багш М.Энхтуяа/, мөн Оёдол эсгүүр 1а ангийн Оросын Холбооны Тува улсын оюутнуудын“Inside” уран сэтгэмж коллекц /Удирдсан багш Б.Отгон/ тус тус шалгарлаа.

“Уран сэтгэмж-2018” уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр “Universe best sing”, “The voice”, “My voice” уралдааны шилдэг оролцогч, ҮУПК-ийн төгсөгч Б.Уранчимэг, Оюутан суралцагчдын “Урлагын наадам 2018” уралдааны гоцлол дууны Тэргүүн байрын шагналт Вэб 1а ангийн оюутан .Мөнх-Эрдэнэ нар ая дуугаа өргөн барив.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан