Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
“Алтан намар 2018” судалбар зургийн үзэсгэлэн нээлтээ хийв

Соёл, урлагийн газраас “Чөлөөт орон зай” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогдохоор “Алтан намар 2018” судалбар зургийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн “Орд” арт галерей, Монголын Дүрслэх Урлагийн Нэгдсэн Холбоотой хамтран зохион байгуулж байна. “Алтан намар 2018” үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн төлөөлөл болсон залуу уран бүтээлчдэд судалбар зургийн ач холбогдлыг таниулах, чадваржуулах, ахмад үеэсээ суралцах цашлаад судалбар зургийг хөгжүүлэх зорилготой юм. Энэ удаагийн үзэсгэлэнд МУУГЗ Ш.Чимэддорж, МУСГЗ С.Дагвадорж, МУУГЗ Д.Гунгаа, Болдбаатар зэрэг ахмад болон залуу үеийн хамтарсан нийт 55 мэргэжлийн уран бүтээлчдийн 86 бүтээл дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн ерөнхий шүүгчээр МУСГЗ зураач С.Дагвадорж, зураач С.Чулуунбаатар, усан будгийн мастер зураач Г.Мөнхбаатар нар ажиллажээ.

Шилдэг судалбар зургаар зураач Ц.Солонго “Чулуутын хавцал”, Ш.Чимэддорж “Усан зогсоол”, Э.Пүрэвсүрэн “Намар” зэрэг бүтээлүүд тус тус шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнагдлаа. Мөн нээлтийн үеэр натур зурах үйл ажиллагаа явагдсан ба нийт оролцсон уран бүтээлчид, зочид хамрагдсан аж.

Үзэсгэлэн 2018 оны 11 сарын 22-ныг хүртэл нийтэд дэлгэгдэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан