Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно
Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна
Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв
“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
ГАШУУНСУХАЙТЫН АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НЭГ ЧИГЛЭЛИЙГ ТҮР ХААЛАА

ЗТХЯ болон АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод шуурхай зохицуулалт хийж байна. Тус боомтын чиглэлд үүсээд байгаа нүүрс тээврийн цуваа, дарааллыг шийдэх үүднээс ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулахаар зохион байгуулжээ.
Мөн Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг хоёр эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байна.
Ингэснээр урсгал сөрж аваар осол гарах зэргээс сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаас гадна урт цуваа оочер үүсгэхгүйгээр шуурхай зохицуулалт хийж байна.

0 Сэтгэгдэл
























