Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2026 онд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг баталлаа ЗГ: Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна ЗГ: "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Чагнаадоржийг томиллоо Азийн XX наадамд манай улсаас 500 гаруй тамирчин оролцоно Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн эрт илрүүлэлтийн өдөр тохиож байна UNCCD COP17 хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зам талбайн ажил долоодугаар сарын 1-нд дуусна ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид Т.Өсөхбаярыг нэр дэвшүүллээ Мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ
А.Эрдэнэ-Очир найрагчийн хүү аавынхаа мөрөөдлийг биелүүлэн, үйл хэргийг нь мөнхжүүлэхээр болжээ

        Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсан сэрүүн  тунгалаг ахуйдаа ном тээсэн тэмээн жингийн аян зохион байгуулах тухай мөрөөдлөө үзэг нэгт нөхөддөө олонтаа ярьж, ажил хэрэг болгохоор шулуудаж байсан юм. Найрагчийн хүү Э.Цагаан-Уул аавынхаа энэ хүсэл мөрөөдлийг биелүүлэн, үйл хэргийг нь мөнхжүүлэхээр болжээ. 

      "Зүүдний цэнхэр алсаас эхлэлтэй, түүнээсээ гэгээ түүж биелүүлэх хүсэл эрмэлзлэлийг аав минь олон жил ярьсан даа... Аавынхаа тэр зүүдийг биелүүлж, хийх ажлыг нь үргэлжлүүлэх гэж буйдаа миний  сэтгэл туйлаас их хөдөлж, ийм нэгэн төслийн ажил эхлүүлээд бэлтгэл ажлыг хангаад явж байгааг олон нийтэд дуулгахад таатай байна. Номын цагаан буян ямагт дэлгэрч, ноён нуруу болсон аавын минь үйл хэрэг мөнхөд үргэлжилнэ ээ..." хэмээн тэрээр өөрийн нүүр номдоо бичжээ.

"Миний цуглуулсан хорвоо" ном тээсэн тэмээн жин арванхоёрдугаар сарын 6-ны өглөө нар мандахад Дорноговь аймгийн Сайншанд хотын Хамарын хийдээс хөдлөх юм байна. Улмаар арванхоёрдугаар сарын 8-ны өглөө А.Эрдэнэ-Очир найрагчийн төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очих ажээ. Энэ үйл ажиллагааны хүрээнд "Найргийн гал" түүдэг тойрсон яруу найргийн уншлага, "Миний цуглуулсан хорвоо" үдшийн цэнгүүн Улаанбадрах суманд болох бөгөөд ном хүлээлгэж өгөх ёслол зохион байгуулагдах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан