Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.ЭНХБАЯРЫН МӨРӨӨДӨЛД ШҮҮХ ЦЭГ ТАВИХ НЬ
МАХН-ынхан өнгөрсөн баасан гаригт Сүхбаатар дүүргийн шүүхийг “оршуулж”, цэцэг өргөж “эмгэнэлээ”. Өөрөөр хэлбэл, энэ бол тэдний шүүхэд эсэргүүцлээ илэрхийлсэн нэг хэлбэр. Учир нь, тус дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт  бүтэн гурван өдөр хэлэлцэж шийдвэрлэв. Ингэхдээ Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт буруутган, дөрвөн жил хорих ял оноосон юм. Ар гэрийнхэн нь болон намын нөхөд нь эл шийдвэрийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэн, дээрх байдлаар шүүхэд эсэргүүцлээ илэрхийллээ.
Н.Энхбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад Н.Энхбаяр МИАТ компанийн онгоцоор номоо үнэгүй тээвэрлүүлсэн, Японы “Агошү” шашны байгууллагаас Гандантэгчинлэн хийдэд өгсөн телевизийн тоног, төхөөрөмжийг хувьдаа авсан, “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хувьчлах нэрээр завшсан, “Эрдэнэт” үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр бусадтай хамтран 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн таван үндэслэлээр буруутгаж, яллах гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Тиймээс тэрээр мэдээж, анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол бичнэ. Өмгөөлөгч нь ч давж заалдана гэдгээ мэдэгдсэн. Хэрэв Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гээд хэвээр баталчихвал, Н.Энхбаяр хяналтын шат буюу Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Давж заалдах болон хяналтын шатны шүүх  шүүгдэгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэдэг журамтай. Тэгээд ч дараа, дараагийн шатны шүүх хэргийг хэрхэн шийдвэрлэхийг урьдчилж хэлэх аргагүй. Ямартай ч, анхан шатны шүүх нэгэнт хорих шийдвэр гаргасан болохоор Н.Энхбаярт шоронгоос гарч ирэх боломж байхгүй. Шоронгоос гарах эсэх нь дараагийн шатны шүүхийн шийдвэрээс шалтгаална. 

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд  гээд төрийн гурван өндөр албыг хашиж явсан Н.Энхбаяр одоо “... дугаартай хүмүүжигч” гэж дуудуулах нь. Шүүх ч түүний урьд нь хашиж явсан албан тушаалынх нь өмнө сөгдсөнгүй. Яагаад гэвэл, хууль бүх хүнд адил тэгш үйлчлэх учраас тэр. Гэмт хэрэг хийсэн л бол Ерөнхийлөгч ч бай хариуцлагаа үүрэх л ёстой. Н.Энхбаяр ял сонссон учир одоо л улс төрд “Баяртай” гэх байх хэмээн олон хүн горьдож байна.
Тэрээр УИХ-ын гишүүний суудалд суучих санаатай, дараагийн хүндээ халаагаа өгөхгүй шоронд ортлоо л зүтгэлээ. Сонгуулийн ерөнхий хорооны эсрэг “Миний сонгогдох эрхэнд халдаж, нэр дэвшигчээр бүртгэсэнгүй” хэмээн Үндсэн хуулийн цэцэд гомдол ч мэдүүлэв. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэц “Сонгуулийн ерөнхий хороо зөв шийдвэр гаргажээ” гэсэн дүгнэлт гаргалаа. Гэсэн ч Н.Энхбаяр тахимаа өгөхгүй гүрийж, Үндсэн хуулийн цэцэд дахин хандаад байгаа. Түүнээс болж МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар УИХ-д суух эрх өвөртөлсөн Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүний тангаргаа өргөж чадахгүй явна. Тус эвслийнхэн гэмт хэрэгт холбогдсон ч даргынхаа эрх ашгийг дээгүүр тавьж буй. Н.Энхбаярыг УИХ-ын гишүүн болгоод зогсохгүй, Шадар сайдад нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн байлаа. Гэвч Сүхбаатар дүүргийн шүүх тэдний эл төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлчихэв. Магадгүй Н.Энхбаярын улс төрд үлдэхийн төлөө үхэн хатан зүтгэж буй тэмцэлд шүүх л цэг тавих нь бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан