Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Г.Баясгаланг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар томилжээ

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Баясгаланг томилжээ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилжээ. Томилгоог өнгөрсөн долоо хоногт хийсэн юм байна. Харин тэрбээр өнөөдөр /2018.12.11/ компанийн удирдлагуудтай уулзаж, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө болон компанийн 2019 оны бизнес төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Энэ үеэр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын бизнес үнэлгээг хийж, санхүүгийн байдлыг сайжруулах, өр авлагыг бууруулах, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг нэвтрүүлэх зэрэг чиглэлд анхаарч ажиллахыг компанийн удирдлагуудад чиглэл болгожээ.

Г.Баясгалан нь ОХУ-ын Москвагийн их сургууль, БНЭУ-ын Делигийн их сургуулийг хуульч мэргэжлээр дүүргэсэн, Хууль зүйн магистр зэрэгтэй. Тэрбээр Баянхонгор аймгийн прокурорын газрын мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, улмаар Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, газрын дарга, зөвлөх, 1999-2001 онд Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, 2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012-2014 онд ‘Партнерс форэвэр’ ХХК-ийн захирал, 2014-2016 онд МАН-ын даргын зөвлөх, 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 2018 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллах болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан