Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАХН-ынхан, сэтгэлийн хөөрлөө дар!
“Шударга ёс” эвслийнхэн гэж шуудайнд хийсэн эвэр шиг л ийш тийш тарж бутарсан хүмүүс байнаа. МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял авсны дараа тус эвслийн гишүүн, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Н.Энхбаярт шүүхээс ял оноосон нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байна. Улс төрийн зорилгоор хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлбэл хамтарсан Засгийн газарт ажиллах боломжгүй” гэсэн байр суурьтай байгаагаа хэвлэлийнхэнд дуулгаж.

Уг нь, улс төрд хөл тавьсан, тэр дундаа нэг намын нэрэн дор УИХ-ын гишүүн болсон хэнбугай ч хэлж ярьж байгаа зүйлээ бодож, сэтгэлийн хөөрлөө дарж сурах хэрэгтэйсэн. Хэдийгээр УИХ-ын танхимд гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг ч зарим үед хариуцлагатай хандах хэрэгтэй. УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн энэ байр суурийг иргэд “Шударга ёс” эвслийн байр суурь гэж хүлээж авсан. Ингээд л иргэд АН, “Шударга ёс” эвслийн гэрээ хүчингүй болох нь гэсэн ойлголттой болоод байгаа.

Гэвч бодит байдал дээр “Шударга ёс” эвслийнхэн Н.Энхбаяр даргыг нь барьж хорьсон нь хэдийгээр улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа ч үүнийгээ АН-тай шууд холбож ойлгохгүй байгаа аж. УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Н.Энхбаяр даргад ял оноосон нь хэлмэгдүүлэлт гэж үзэж байна. Гэхдээ үүнийг шууд АН-тай холбон ойлгож болохгүй. Тиймээс л манай намынхан хамтарсан Засгийн газраас гарна гэсэн яриа гаргаагүй. Дээрх асуудлыг улс төрийн намуудын дунд үүссэн үл ойлголцол гэж ойлгож болохгүй. Ер нь, хувь хүмүүсийн хоорондын асуудал гэж ойлгож байгаа. Энэ асуудал хамтарсан Засгийн газрын гэрээнд нөлөөлөхгүй” гэлээ.

Өнгөрсөн баасан гарагт тус эвслийн Удирдах зөвлөл хуралдаж дараахь шийдвэрийг гаргаж. “Энэхүү асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Н.Энхбаяр дарга шүүхээс ял авсан нь бидний хувьд том цохилт боллоо. Ингэлээ гээд бид хамтарсан Засгийн газраас гарна гэж асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Тиймээс намын Удирдах зөвлөлийн гишүүдийг энэ асуудлын талаар нэг, хоёр өдөр тунгааж бодсоны дараа эргэн цуглаж гэсэн шийдвэр гаргасан байна. Нэгэнт намын удирдах зөвлөл ийм шийдвэр гаргасан байхад Н.Энхбаярын хэрэг явдлаар дөрөөлж, олон түмэнд өөрийгөө таниулаад явъя гэсэн бодолтой хүмүүс “Шударга ёс” эвсэлд байгаа бололтой.

Тиймээс л АН-тай байгуулсан гэрээгээ цуцална гэсэн сүрдүүлэг  намын удирдлагуудаасаа түрүүлж тавьж улс төрийн ганцаарчилсан тоглолт хийж байна гэж хардах нэгэн байгаа л байх. Баасан гарагт  Удирдах зөвлөл хуралдуулахдаа асуудалд ул суурьтай, уян хатан хандах хэрэгтэйг олон гишүүн хэлж байсан аж. Үдээс хойш нь дахин цуглахаар болсон ч хоёр хоногийн дараа болгон хойшлуулсан байна. Ямар ч байсан “Шударга ёс” эвслийнхэн хамтарч, эвсэх талаар бусад намын дарга нартай тус бүрчлэн уулзаж, ярилцан байр суурийг нь сонирхох тухай хөнджээ. МАН ч гэсэн ялгаагүй уулзах ёстой гэж гишүүдийн зарим нь санал гаргажээ.

Ер нь, ч тэгээд Н.Энхбаяр шүүхээс ял авснаас болж “Шударга ёс” эвсэл хамтарсан Засгийн газраас гарах нь тэдэнд ямар ашигтай гэж.
УИХ-ын бүлэг байгуулах эрхтэй болсон тус намын 10 гишүүн УИХ-д 31 суудалтай АН, 25 суудал аваад байгаа МАН-ын өөдөөс ирэх дөрвөн жил сөргөөцөлдөөд юу амжуулж чадах вэ. Юу ч хийж чадахгүй. Адаглаад л чуулганы хуралдаанаас завсарлага аваад хууль батлуулахгүй гэж бойкот хийх тооны гишүүдгүй. Тэртэй тэргүй МАН, АН-ынханд хууль батлахад “Шударга ёс” эвслийн 10 гишүүн байсан байгаагүй ирц нь хүрч хуулиа баталж дөнгөнө. Харин хэлсэн ярьснаасаа буцдаг тэдэнд ард түмэн дараагийн удаа дахин итгэл үзүүлнэ гэж үү. Энэ мэт олон асуудал ар араасаа хөврөх тулд хамтарсан засагт орох эсэх тухай шийдвэрт нягт нямбай хандах нь зүйтэй гэжээ. 

“Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газраас нүүр бууруулбал АН-ынханд МАН-ынханг царай алдахаас өөр зам үлдэхгүй. Энэ бүхнийг бодолцоод “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва хамтарсан Засгийн газрын байгуулж буй гэрээгээ үргэлжлүүлэх шийдвэр гаргах нь дамжиггүй. Харин сэтгэлийн хөөрлөө дарж чаддаггүй хэдэн нөхдөөс болж “Шударга ёс” эвслийн нэр хүнд унаж мэдэх нь дээ. Тиймээс улс төрийн тогоонд олон жил чанагдаж, хал үзэж, хашир суусан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Цолмон нар шинэков гишүүддээ сэтгэлийн хөдлөлөө дарах, улстөрч хүнд байх ёстой чанаруудын талаар лекц унших хэрэгтэй бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан