“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Н.Батцэрэг: Энхбаяр даргын асуудлаар АН байр сууриа илэрхийлэх ёстой
УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж хоёр асуудлын талаар ярилцжээ. Нэгдүгээрт, бүлгийн ажлын албаа төвхнүүлэх талаар ярилцсан бол хоёрдугаарт, МАХН-ын дарга Н.Энхбаярт ял оноосонтой холбогдуулан бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгээс тодрууллаа.

-“Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаас АН-ын бүлгийг МАХН-ын дарга Н.Энхбаярыг ялласантай холбогдуулан байр сууриа илэрхийлэхийг хүссэн гэсэн. Гэтэл АН-ын бүлгийн дарга шүүхийн шийдвэрийн талаар хэн ч ямар ч байр суурь илэрхийлэх нь зохисгүй гэж хэлж байсан. Та бүхний зүгээс ямар байдлаар тэдний байр суурийг хүлээгээд байгаа юм бэ?
-Бид нэгэнт хамтарч Засгийн газар байгуулж байгаа учраас Шударга ёс эвслийн даргыг хилс хэрэгт тулгаж ялласан гэж үзсэн. Тиймээс хамтарсан засаг байгуулж байгаа АН зүгээс энэ асуудалд өөрийнхөө байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзэж байна.
-Хэрэв та бүхний хүсэлтийг хүлээж авахгүй бол яах вэ. Засгийн газраас гарах асуудал яригдах уу?
-Хэрвээ гэж яримааргүй байна. Ер нь, Засгийн газраас гарах орох асуудлыг манай эвсэлд яригдаагүй.
-Эвсэл дотроо бага зэрэг зөрчилдөөн байна уу. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхээр, МАХН-ныхан хамтарсан Засгийн газар байгуулахгүй гэж мэдэгдсэн удаатай?
-Бүлгийн хуралдаанд тэрсэлдсэн зүйл байхгүй. Гэхдээ хоёр намынхан байгаа болохоор үл ойлголцох зүйл гаралгүй яахав. Үүнд бид хүндэтгэлтэй байна.
-Яамдын талаар танай бүлгийн байр суурь юу байна вэ?
-Ажлын хувилбар бол 16 яамтай байхаар ярьж эхэлсэн. Үүнийгээ лавшруулаад төгс болгох асуудлаар ярих шаардлага бий. Үүнд мөрийн хөтөлбөрүүдээс юуг нь тусгах гэх мэтийн зүйлүүдийг тогтож ярьж, хэлэлцээгүй байгаа. Тиймээс ажлын хэсэг ойрын үед хуралдаж ажлаа урагшлуулах нь зөв гэсэн байр суурьтай байна.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл