Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн Засаг даргад Э.Бат-Үүлийг батламжлуулах тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барилаа
Ерөнхий сайд С.Батболдод НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байгаа Э.Бат-Үүлийг батламжлуулах тухай тогтоолыг өргөн барилаа. Энэ уулзалтад Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл байлцлаа.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай  хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш таван өдөрт багтаан томилох шийдвэр гаргадаг юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан