Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Энхболд: Бид олонхи байхдаа АН-ыг бөөцийлөх гэж засагт уриагүй
УИХ-ын гишүүн Н.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай намынхан УИХ-ын үйл ажиллагаанд хэзээнээс оролцож эхлэх вэ. Төрийн ажил хэсэг хугацаанд саатлаа гэж шүүмжилж буй. Арга буюу УИХ-д суудалтай намууд танай намын гишүүд эсэхээс үл хамаарч анхдугаар чуулганаа хуралдуулах болсон?
-УИХ-ын үйл ажиллагаанд мэдээж оролцоно. Улс төрийн бусад үйл явцыг харж байна. Өвөрхангай аймгийн сонгогчдын дийлэнх олонхийн санал авсан манай хоёр нэр дэвшигчийн асуудлыг шүүх үнэн зөвөөр шийдэх учиртай. Түүнчлэн тус аймагт нэр дэвшсэн манай намын хоёр нэр дэвшигч түр үнэмлэхээ авсан. Бид шүүхийг шийдвэрээ өөрчил, манай талд шийдвэрээ гарга гэсэн утгаар асуудалд хандаагүй. Шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарах ёстой, шүүхийн хууль бус шийдвэрийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс дараагийн шатны шүүх энэ алдаагаа засч, манай хоёр нэр дэвшигчийн эрхийг эдлүүлэх ёстой.
-Дээрх асуудал шүүхтэй холбоотой юм биш үү. УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд шийдэгдэх зүйл биш гэж харагдаад байна л даа?
-Шүүхтэй холбоотой асуудлыг УИХ шийдэхгүй нь үнэн. Бид шүүхийг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, шийдвэрээ гарга гэсэн шаардлага тавьж байна.
-Танай нам асуудлаа шүүхэд тавих ёстой гэж таны ярианаас ойлгогдлоо. Гэвч МАН-ынхан шүүхэд биш УИХ, тэр дундаа АН-ынханд энэ асуудлаа тавиад байна шүү дээ?
-УИХ битгий хэл жирийн иргэн хүртэл шүүхийг үнэн зөв шийдвэр гарга гэж шаардах эрхтэй.
-МАН-ынхан шүүхэд асуудлаа тавиад УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд суух боломж байхгүй хэрэг үү. Үүгээрээ танай намынхан төрийн ажлыг зогсоогоод байгаа юм биш үү?
-Ийм боломж байгаа. Энэ талаар манай намынхан ярьж байна. Эвсэл болж буй намууд төрийн ажлыг явуулах нөхцөл боломжоо бүрдүүлбэл манай нам нэг их удахгүйгээр УИХ-ын чуулганы хуралдаанд сууна гэсэн бодолтой байна. Манай намын гишүүд УИХ-ын хуралдааныг хойш татах талаар яриагүй. УИХ-ын сонгуулиар Ардын нам сонгогчдын 40 хувийн саналыг авсан. Хөдөө орон нутаг, тойрогт ихэнх суудлыг манай нам авсан. Үүнээс гадна сонгуулийн насны хүмүүсийн тоогоор аваад үзвэл 600 мянган хүний эрх ашиг энд давхар яригдах учиртай. Хуучин зүйл сөхөөд ярихад. Лхагва гарагт УИХ-ын анхдугаар хуралдааныг хуралдуулна гээд тохирсон байсан. Гэтэл АН-ынхан тэр Ардын намтай, намгүй болно гэж асуудалд хандсан. Үүний цаана ард түмнийг огт хүндлэхгүй байгаагаа л харууллаа. Үүнд тайлбар өгөхийг хүссэн. “Ардын намгүйгээр болно”, “Ардын намыг бөөцийлөх гэж УИХ байгуулсан юм уу” гэх мэт яриа нь сөрөг үр дагавар авчирна. Бид олонхи байхдаа цөөнх болсон АН-ыг бөөцийлөх гэж засагт уриагүй. Хамтраад юм хийе л гэсэн. Үүний үр дүн тодорхой хэмжээгээр гарсан. Мэдээж 100 хувь төгс төгөлдөр зүйл гэж хаана ч байхгүй.
Гэтэл УИХ-д олонхи болж чадаагүй, бусад намуудын адил суудал авчихаад асуудалд ингэж хандаж болохгүй л дээ. Бид манай намаас сонгогдсон гишүүдийн асуудлаар ярихгүй байгаа. Олон хүний эрх ашиг, тэдний дуу хоолой парламентад байх ёстой гэдэг талаас нь ярьдаг. Манай нам АН-аас бидэнтэй хамтраач гэж яриагүй.
-Танай намынханд АН-ынхан гурван зүйл шаардлага тавьсан ч биелүүлэх боломжгүй гэсэн. Тэгэхээр энэ байдал хэдий болтол үргэлжлэх хэрэг вэ?
-Шүүхийн ажилд УИХ оролцох эрхгүй. Гэхдээ үнэн зөв шийдвэр гарга гэж шаардах эрхтэй. Саналын хуудсыг таван газар дахин тоолох асуудалд хоёр намынхан ерөнхийдөө ойлголцсон. Хяналтын тооллого хийе гэдэг дээр санал нэг байгаа. Өвөрхангайд болсон зүйлийг Улаанбаатарт шийдсэн. Үүнийг л үнэн зөвөөр шийд л гэсэн.
-УИХ-ын даргыг хууль бусаар томилогдсон гэж танай нам үзээд байгаа. Одоо хууль ёсны УИХ-ын даргатай болохын тулд ямар процессоор явах вэ? З.Энхболд дарга дахин тангараг өргөх хэрэгтэй гэж үзэж байна уу?
-Манай намын гишүүд З.Энхболдыг УИХ-ын дарга болгохгүй гэж хэлээгүй. Цагаан цаасан дээр хараар бичсэн зөвшилцөх тухай Дээд шүүхийн заалт байхад АН-ынхан хэтэрхий яарсан. Энэ нь хууль зөрчсөн. Хууль зөрчсөн УИХ-ын шийдвэр нь хууль зөрчсөн л байж таарна. Дээрх асуудалд зөвшилцөж болно гэж үзэж байна. Хоёр нам бие биедээ хүндэтгэлтэй хандвал шийдэж болно.
-Танай нам УИХ-д бүлэг байгууллаа гэдгээ зарласан. Гэвч УИХ-д суудалтай бусад нам танай намыг бүлэг байгуулсан гэж үзэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-д хууль бусаар бүлэг байгуулсан гэж?
-Сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулдаг. Үндсэн хуульд УИХ-ын бүлгүүдийг сонгуулийн үр дүнд байгуулна гээд заачихсан. Зохион байгуулж зарлах гэдэг нь техникийн шинж чанартай асуудал. УИХ-ын тухай хуульд парламентад наймаас дээш суудал авсан бол бүлэг байгуулах эрхтэй гээд заачихсан.
Үүнийг өмнө ч бид хэлсэн. Манай нам УИХ-д нэг байтугай гурван бүлэг байгуулах хэмжээний гишүүнтэй гэж. Бүлэг байгуулах эрх зүйн орчин 99.99 хувь бүрдсэн. Манай намын бүлэг хуралдаад байр сууриа илэрхийлээд л явж байна даа.

0 Сэтгэгдэл
зочин
Асуудалд ингэж бодитой хандах хэрэгтэй.
2012.08.07