Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ “Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
УИХ-ын дарга З.Энхболд гунма мужийн зочидтой уулзав
УИХ-ын дарга З.Энхболд манай оронд айлчилж байгаа Япон Улсын Гунма мужийн захирагч Осава Маса Аки тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав.
Гунма муж нь Япон улсын хамгийн олон халуун рашаантай бөгөөд автомашин, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбар, гар урлалын  жижиг үйлдвэрлэл өндөр хөгжсөн мужид ордог байна. Ялангуяа, анагаах ухааны мэсгүйгээр эмчилдэг технолгийг ашиглаж, хорт хавдрыг анагаах чиглэлээр ихээхэн үр дүнд хүрч байгаа Японы гурван мужийн нэг юм. Түүнчлэн Гунмагийн их сургуульд Монголоос 29 оюутан суралцдаг аж. 2008 оноос өмнө хөдөө аж ахуйн чиглэлээр Монголоос дадлагажигч хүлээн авч, жилд 4-5 хүнийг хөдөө аж ахуйн коллежид суралцуулдаг тогтолцоотой байсныг мужийн захирагч Осава Маса Аки танилцуулаад энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж ажиллах болно гэлээ. Мөн анагаахын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Япон улсын анагаахын салбарт дөнгөж дэлгэрч буй  шинэ технолгийг Монголын эрүүл мэндийн салбарт ашиглах нь монголчуудад ихээхэн ач тустай юм. Иймээс Засгийн газар бүрдэж, Эрүүл мэндийн шинэ сайд томилогдсоны дараа энэ асуудлыг судалж, танилцах чиглэл өгөх болно гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан