Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ыг өөрөө тарах тогтоолын төсөлд долоон гишүүн гарын үсгээ зуржээ

"МАН-ын улс төрийн сонгуульд ялсан мөрийн хөтөлбөр болон сонгуулийн амлалтаа ор тас мартан, төр удирдах чадваргүй болсноо хангалттай харууллаа. Төрийн бүх л шатны албан тушаалыг 60 тэрбум гэх сүлжээгээр арилжаалж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг иргэд шууд очих ёстой сангийн хөрөнгийг хулгайлж, зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес, улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. Тиймээс улс төрийн мухардал, гацаанаас гарахын тулд АН-ын зүгээс УИХ-ын ээлжит бус сонгуулийг яаралтай зохион байгуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзлээ” хэмээн мэдэгдэл гаргасан УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрөөс эхэлж УИХ өөрөө тарах болон Ээлжит бус сонгууль товлон зарлах тухай тогтоолын төсөлд гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Гарын үсэг зурах самбарыг чуулганы үүдэнд байршуулсан бөгөөд тус тогтоолын төсөлд яг одоогоор АН-ын долоон гишүүн гарын үсгээ зуржээ. Тодруулбал, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Д.Мурат, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав, Б.Наранхүү нар уг самбарт гарын үсгээ зурсан байна. Гишүүдийн гуравны хоёр нь бүрдтэл байнгын байршуулна гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан