Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Энхболд: Төрийн ажил МАН-аас болж гацаагүй, гагцхүү хуулийн дагуу л явах ёстой
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн юм.
-МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд орох уу?
-Бид гишүүдээсээ санал авч, аль байнгын хороонд хамрагдах асуудлыг ярилцлаа. Чуулганы нэгдсэн хуралдаан эрх мэдэл, албан тушаалын хуваарилалт байж болохгүй. Бид байр сууриа тодорхой илэрхийлсэн. Төрийн ажил гацах ёсгүй. МАН сонгогчид, иргэдийнхээ эрх ашгийг хүндэлж хуралдаанд оролцох ёстой. Хуралдаан хуулийн дагуу явах ёстой гэсэн байр сууриндаа хэвээрээ байна. Хуулийн дагуу л бүх ажил явна. Одоо хийж байгаа зохион байгуулалтууд нь Их хуралд зориулсан ажил. Хэдхэн хүнд зориулсан ажил явж байна. Урт хугацааны туршид байнгын хороо ямар байх ёстой, ирц нь яаж явах асуудлыг ярихгүй байна. Хуучин байсан долоон байнгын хороог дур мэдэн байгуулсан нь цааш цаашдаа явагдах ажилд муу үр дагавар авч ирнэ. Өргөдөл гомдлын байнгын хороог байх ёстой гэж үзэж байгаа. Зургаан хүнтэй байнгын хороо байхад тэдний дөрөв нь хуралдаа ирвэл асуудлыг шийдээд явах нь ээ. 76 гишүүнтэй парламентын дөрөв нь асуудлыг шийдээд яваад байвал үүнийг ямар байнгын хороо гэж хэлэх вэ дээ. Хэний эрх ашгийг илэрхийлээд байгааг мэдэхгүй юм. Бид албан ёсны байр сууриа илэрхийлж төрийн ажлыг зөв явуулах талд оролцоно. МАН-аас болоод төрийн ажил яваад байгаа юм шиг хэвлэлээр сурталчилгаа явуулж, хүмүүст ойлголт төрүүлээд байна. Ерөнхий сайдын асуудал одоо хүртэл орж ирээгүй байна. Байнгын хороодын гишүүдээ яаж хуваарилахаа одоо хүртэл шийдээгүй байна. Бид ажлын үр дүнг харж дүгнэлт хийж байна.
-Чуулганы хуралдаанд хэзээ орох нь тодорхойгүй гэсэн үг үү?
-Нөхцөл байдлыг харж байна. Асуудлаа хуулийн дагуу оруулаад ирэг. Тэгээд орно доо. Орохгүй байх тухай ерөөсөө яриагүй. Хэзээ яаж, хэрхэн орох нь асуудлыг яаж тавихаас шалтгаална. Энэ талаар зөвшилцөл үргэлжилж байгаа. Манайхаас тавьсан гурван асуудлаар Д.Эрдэнэбат даргатай байнгын холбоотой байгаа.
-АН-ын бүлэг танайхаас тавьсан гурван асуудалд байр сууриа илэрхийлсэн биз дээ?
-Тодорхой байр сууриа ололцоод явж байна. Өвөрхангайн асуудлаар маргааш шүүх хурал нь болно. Ном журмын дагуу асуудал орж ирнэ. Сонгогчдын эрх ашгийг хамгаалсан. Төлөөллөөрөө дамжуулаад төрийн ажилдаа гарах нөхцлийг бүрдүүлсэн шийдвэр гарна гэж найдаж байна. Яагаад шүүхийн шийдвэрийг хүлээгээд байна вэ гэхээр манай хоёр гишүүний асуудлаар бага хуралд нь оруулахгүйгээр хуралдсан шүүх хурал нь хууль бусаар явагдсан юм. Энэ явцад анх эрүү үүсгэсэн хоёр асуудлын нэгийг нь прокурор хүчингүй болгосон байгаа. Энэ байдлыг шүүх харгалзаж үзэх байх гэж найдаж байна. Бид шүүхийг тийм шийдвэр гаргах ёстой гэж хэлэхгүй. Хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулахыг хүлээж байна. Энэ асуудлыг АН-тай ойлголцсон.
-Цэцийн шийдвэрийг хүлээх үү?
-Цэц ямар нэг байдлаар шийдэх байх. Хуулийн дагуу асуудлыг тавьсан. Заавал цэцийн шийдвэр хүлээхгүй гэдгийг манай бүлэг хэлсэн. Түүнчлэн машины эргэлзээг тайлах талаар АН-тай ойлголцсон гэж бодож байгаа. Хэзээ ямар хэлбэрээр явуулах вэ гэдгийг жич яриад шийдэх болов уу. Сонгуулийн санал буцаах талаар яриагүй. Зөвхөн хяналтын тооллого хийнэ. Сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд хуралдаа орчихсон. Машины тухай эргэлзээ нийгэмд одоо хүртэл байгаа. Олон сонгууль машинаар явах учраас эргэлзээг арилгах ёстой. Энэ мэт алхам, алхамаар бие биенийгээ ойлголцох үйл явц үргэлжилж байна. Ер нь парламент ёсны хамгийн наад захын жишээ бол цөөнхөө хүндэтгэж, байр суурийг нь сонсч, тэднийг хуралдаанд заавал оролцуулж байх тухай Олон улсын парламентын холбооны зөвлөмж байдаг. Нэг хүн байсан ч тэр хүнийг оруулж, саналыг нь сонсдог. Энэ байдлыг Монголын парламент уландаа гишгэхгүй байх гэдэгт итгэлтэй байна. Манай намын төлөө саналаа өгсөн олон зуун мянган иргэн сонгогчдын үзэл бодол байр суурь Их хуралд яригдахгүй, тэдний бодож санаж саналаа өгсөн зүйлүүд нь УИХ, Засгийн газраас гарч байгаа шийдвэрт тусгалаа олохгүй байна гэдэг сүүлийн 20 жилд гараагүй үзэгдэл болно. Цөөнхөө хүндэтгэдэг парламенттай болгох гэсэн манай намын 20 жилийн ажил үр дүнгүй боллоо. Ямар нэг байдлаар гацааж байгаад Засгийн газарт орж албан тушаал авах хүсэл бидэнд алга. Намын бага хурлаараа ярилцаад хүчтэй цөөнх байх шийдвэр гарсан. Засагт орох хүсэл байхгүй ээ.
-УИХ-ын даргын томилгоог дахин санал хураалтаар шийдэх байр сууринаас хандаж байгаа юу?
Дахиад санал хураалт явуулаад шийдэх ёстой. З.Энхболд гишүүнийг дарга болгохгүй байх тухай асуудал ярихгүй. Хамгийн гол нь дахин санал хураалт явуулаад баталгаажуулаад авчих хэрэгтэй. Их хурлын даргаар сонгогдож байгаа хүний хувьд ч тэр, хууль эрх зүйн баталгаа талаас ч энэ нь зөв хувилбар байж болох юм. Дахин саналт хураалт явуулчих. Бид баталгаажуулаад өгье гэсэн санал тавьж байгаа.
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн юм.-МАН-ын гишүүд чуулганы хуралдаанд орох уу?

Г.Даваа
0 Сэтгэгдэл