Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
М.Амарбаяр: ЭТТ ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна

-Мөн сүүлийн үед тус компанийг 58 тэрбум төгрөгөөр оффисын зориулалтай барилга худалдан авах гэж байна гэсэн мэдээлэл зарим сайт, нийгмийн сүлжээнд гарсан. Энэ мөн л компанийн нэр хүндэд санаатайгаар халдсан ор үндэслэлгүй мэдээлэл аж-

 

М.Амарбаяр: ЭТТ ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо гэдэг нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна

Сүүлийн үед цахим орчинд "Эрдэнэс Тавантолгой" компани ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо" гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар тус компаний Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр тайлбар өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд уулзалт хийж буй бичлэг нь 2018 оны тавугаар сарын 1-ний өдрийн бичлэг. Энэ уулзалтаар 2017 оны ногдол ашиг хуваарилах асуудлаар ярилцаж байсан. Иймээс "Ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо" гэсэн нь ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм. 

Мөн сүүлийн үед тус компанийг 58 тэрбум төгрөгөөр оффисын зориулалтай барилга худалдан авах гэж байна гэсэн мэдээлэл зарим сайт, нийгмийн сүлжээнд гарсан. Энэ мөн л компанийн нэр хүндэд санаатайгаар халдсан ор үндэслэлгүй мэдээлэл гэдгийг албаныхан хэлсэн бөгөөд олон нийтийн сүлжээг ашиглан компанийн нэр хүндийг зориудаар унагаах, зохион байгуулалтай ажил хийхгүй байхыг тус компанийн удирдлагууд хүсэж байна" гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан