Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ц.Цолмон: “Шударга ёс” эсвэл тогтвортой байхын тулд нам болох ёстой
УИХ-ын гишүүн Ц.Цолмонтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр шүүхээс ял авсантай холбоотойгоор  “Шударга ёс” эвсэл задарч мэдэх нь гэсэн яриа гараад байсан. Энэ хэр үндэслэлтэй юм бэ?
-Тийм асуудал гараагүй.

-“Шударга ёс” эвсэлд МАХН, МҮАН гэсэн хоёр намын нэгдэл. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ял авах үед МАХН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарна гэж мэдэгдэж, харин МҮАН-ынхан Засгийн газраас гарахгүй, АН-тай байгуулсан гэрээ хэвээрээ гэж зарласан. Үүнээс харахад ч “Шударга ёс” эвслийнхний санаа бодол зөрөлдөж, тарж мэднэ гэсэн яриа гарсан байж болох юм?
-Хамтарсан Засгийн газраас гарна гэсэн яриа гаргасан хүмүүс өөрсдийн хувийн бодлоо л илэрхийлсэн. Энэ бол эвслийн байр суурь биш л дээ. Одоо Засгийн газраа байгуулъя  гээд Байнгын хороодоо хуралдуулаад л явж байна. Яахав, цаашдаа улс төрийн хэлмэгдүүлэлт гаргахгүй байх талаар хамтарч ажиллаж, санал бодлоо солилцоно гэсэн чигтэй байгаа.

-Н.Энхбаярыг ялласан нь яагаад улс төрийн хэлмэгдүүлэлт гэж. Өнөө цагт улс төрийн хэлмэгдүүлэлт гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. АН-ын зүгээс  МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн гэж үзэх нотолгоо байгаа юу?
-Улс төрийн хэмэгдүүлэлтийг МАНАН-гийн нэрийг барьсан албан тушаалтнууд үргэлжлүүлээд байна л гэж ойлгож байна. Түүнээс АН төрийн бүтцэд ороогүй байхад энэ нам Н.Энхбаярыг хэлмэгдүүллээ гэж хэлж болохгүй.

-Улс төр судлаачид одоо байгуулагдах Засгийн газрыг 1996 оныхтой зүйрлээд байна л даа. АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагчийг багтаасан энэ Засгийн газар хэврэг байх нь ойлгомжтой. Хэдэн сарын настай бол гэсэн яриа гарах болсон. Магадгүй олон намуудын нэгдлээс тогтож байгаа учраас шинээр байгуулагдах Засгийн газар анхнаасаа муу нэр зүүгээд байна уу даа?
-Тийм яриа гарах болж. Үүнээс сэргийлэхийн тулд “Шударга ёс” эвсэл тогтвортой байх нь чухал. Ингэхийн тулд МАХН, МҮАН-ынхан нэгдэж нэг нам байгуулах ёстой. Нэг толгойтой болж, нэгдсэн нэг шийдвэр гаргадаг байх хэрэгтэй л дээ. Энэ үйл явцыг Орон нутгийн сонгуулиас өмнө хийх хэрэгтэй байна.

-Эвслийн гэрээндээ итгэл муутай байгаа юм аа даа?
-Одоо бол “Шударга ёс” эвсэл олон толгойтой байна. МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөл тусдаа хуралддаг. Ингээд өөр өөр шийдвэр гаргадаг. МҮАН, МАХН урт настай улс төрийн хүчин байхын тулд нэг нам болох ёстой гэсэн бодолтой явдаг.

-МАХН, МҮАН-ынхан эвсэл болох гэрээ байгуулахдаа цаашдаа нам болох талаар ярьж байсан уу. Эсвэл өнөөдөр л яригдах болсон шинэ сэдэв үү?
-Сонгуульд эвсэл болж орохдоо ярьж л байсан. Эвслийн гэрээнд чанга заалтууд байдаг шүү дээ. Нэг нам янз бүрийн асуудал гаргавал эвсэл задарна гээд л. Тиймээс л нэг нам болох ёстой гээд байгаа юм шүү дээ.

-УИХ Засгийн газарт хяналт тавих үүднээс УИХ-ын гишүүн яамд толгойлох нь буруу гэсэн байр суурьтай хүн цөөнгүй бий. Таны хувьд?
-Нэг нам ялчихаад Засгийн газраа байгуулахад нэг янз. Улс төрийн олон нам нийлж Засгийн газраа байгуулж байгаа ийм үед УИХ-ын гишүүдээс Засгийн газарт орох нь зөв л дөө. Магадгүй УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашихгүй гэдгээ сонгууль болохоос өмнө шийдсэн байсан бол намууд сайд болох хүнээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бодлого баримтлах байсан. Яах нь тодорхойгүй үед сонгууль хийчихээд УИХ-ын гишүүдийг Засгийн газарт оруулахгүй гэвэл асуудал үүсч мэднэ.

-Таны хувьд сайд болох хүмүүсийн тааварт багтсан?
-Би сайд болно гэсэн санал гаргаагүй. УИХ-ын гишүүнийхээ  ажлыг л хийгээд явъя гэсэн.

-Яамдын тоог нэмнэ гэснийг Ерөнхийлөгч болоод МАН-ынхан эсэргүүцэж байгаа. Гэвч АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар тэдний үгийг сонсохгүй нь бололтой?
-16 яам, 19 сайдтай Засгийн газрын бүтцийг би дэмжиж байна. Сонгууль болохоор л төрийн албаны орон тоог цөөлнө гэж ярьдаг. Төрийн албыг янз бүрээр цөөлсөөр байгаад ажиллах чадвар нь муудсан. Тиймээс эдийн засаг сайжирч байгааг далимдуулаад төрийн албаа ч гэсэн бэхжүүлэх ёстой.
Мөн төрийн албаны бүтэц тогтвортой байх нь чухал. Ерөнхий сайд солигдох бүрт л яамдын бүтэц өөрчлөгддөг энэ байдалд шүүмжлэлтэй ханддаг. Яамдын ажилчдын тоог ч гэсэн нэмэх хэрэгтэй. Өнөөдөр яамдын ажилчид өдөр тутмын ажилтайгаа л зууралддаг. Үүнээс илүүг хийх гэхээр хүн хүч нь хүрэлцдэггүй. Алс ирээдүйгээ харсан стратегийн төлөвлөлт хийж байгаа зүйл алга байна шүү дээ. Манай урд, хойд хөршийн төрийн аппарат их хүчирхэг. Тиймээс манай улс ч гэсэн төрийн албаа чанаржуулж хүчтэй болгох ёстой. Яахав, улсын хөрөнгө мөнгө муутай байсан  үед төрийн албыг цомхтгоё гэсэн уриатай байсан. Харин одоо улсын эдийн засаг сайжирч байгаа энэ үед төрийн албыг чанаржуулж, орон тоог нь нэмэх хэрэгтэй.

-УИХ МАН-ынхангүйгээр  хуралдах боллоо. Энэ талаар…?
-Монголчуудын нэрэлхүү зан л даа. Уг нь, МАН, АН-ынхан аль аль нь буулт хийж зөвшилцөж болох л зүйл. Цаг хугацааны явцад шийдэгдэнэ биз.
Одоогоор УИХ 40 гаруй гишүүнтэйгээ шийдвэр гаргаад болоод л байна. Хошигнож хэлэхэд, монголчууд УИХ-ын гишүүн олон байна цөөлбөл яасан юм бэ гээд байдаг шүү дээ. Тиймээс цөөн гишүүнтэй байвал болох нь уу гэсэн туршилт яваад байна уу даа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан