Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Нийслэлийн шүүх Өвөрхангайн маргааны өнөөдөр хэлэлцэнэ
УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр цаг үеийн асуудлаар хуралдаж, АН-тай зөвшилцөх асуудлаар санал солилцлоо. Хурлын дараа УИХ-ын гишүүн Н.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад ийн хариулсан юм.
-Өнөөдрийн /өчигдөр/ чуулганаар Байнгын хороодоо байгуулахаар боллоо. Энэ тухайд...?
-Бүлгийн хурлаар УИХ-д одоо хийж буй зохион байгуулалтын ажлын тухай ярилцсан. Энэ зохион байгуулалт нь хэдхэн хүнд зориулсан ажил болоод байна. Долоон Байнгын хороотой байснаа нэгээр нэмэгдлээ. Өргөдөл, гомдлын байнгын хороог байх ёстой гэж үзэж байгаа. Энэ тухай өмнө нь ярьж байсан. Бусад улсын парламентад ч байдаг байнгын хороодын нэг. Байнгын хороодтой холбоотой муу үр дагавартай зүйл ч байна.
-Тухайлбал?
-Байнгын хорооны гишүүний тоо доод тал нь 10 байна гэж тогтоож. Ингэснээр зургаан хүн ирсэн байхад ирц бүрдэж, дөрвөн хүний санал нэгдсэнээр тухайн Байнгын хороо асуудал шийдэх нь. 76 гишүүнтэй парламентад байнгын хороонд дөрвөн хүн асуудал шийдвэрлэх жишиг тогтоно. Гаргасан шийдвэрийг нь ямар үндэслэлтэй, тооцоо судалгаатай, хэний эрх ашгийг илэрхийлсэн шийдвэр болно гэж үзэх вэ. Цаашид Засгийн газар бүрдүүлэх, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй шийдвэр гаргахад бид байр сууриа илэрхийлнэ. Бүх арга, хэлбэрээр төрийн ажлыг зөв хуулийн дагуу хийхэд оролцоно. Одоогоор МАН-аас болж улс төрийн ажил явахгүй байгаа юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээж байна.
-Танай намын гишүүд чуулганы хуралдаанд хэзээнээс орох вэ?
-Нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хүлээж байна. Асуудлуудаа зөв, хуулийн дагуу оруулж ирэх юм бол чуулганы хуралд орно. Орохгүй гэж ерөөсөө яриагүй. Энэ талаар зөвшилцөл үргэлжилж байгаа.
-Зөвшилцлөөс ямар үр дүн гарч байна вэ?
-Өмнө нь тавьсан гурван саналын тухайд ойлголцоод явж байна. Хяналтын тооллого хийх асуудалд зарчмын хувьд ойлголцсон. Автомат машинаар санал тоолсонтой холбоотой эргэлзээгээ тайлах хяналтын тооллогоо хэзээ, ямар хэлбэрээр явуулахаа жич яриад шийдвэрлэчихнэ.
-Шүүх, Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал юу болсон бэ?
-Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлыг ямар нэг байдлаар шийдвэрлэх л байх. Гэхдээ бид заавал цэцийн шийдвэр хүлээнэ гээгүй. Өвөрхангайн асуудлын шүүх хурал маргааш /өнөөдөр/ болно.
-Шүүх хуульд заасан хугацаандаа хэргийг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Гэтэл шүүхийн шийдвэр хүлээсэн нэрээр чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байгаа?
-Манай намаас сонгогдсон хоёр гишүүний эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан шүүх хурал хууль бус болсон. Анх хоёр асуудалд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч нэгийг нь прокурор хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ байдлыг шүүх харгалзан үзнэ байх. Тэгээд ч бид шүүх тийм, ийм шийдвэр гаргах ёстой гэж хэлж тулгаагүй. Шүүх хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж, дэгээ баримталж шийдвэр гаргана байх гэж хүлээж байна.
-АН байр сууриа илэрхийлсэн үү?
-Одоохондоо илэрхийлээгүй байна.
-Сүүлийн өдрүүдэд МАН дахин задрах нь гэсэн утгатай мэдээлэл хэвлэлээр гарч байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?
-Тэгж бичсэн хэвлэлээс асуу. МАН-д төрийн ажил гацаах ямар ч сонирхол байхгүй гэдгийг дахин хэлье. Парламентад хамгийн наад захын жишиг бол цөөнхөө хүндэтгэж, байр суурийг нь сонсч, тэднийг заавал оролцуулах тухай Олон улсын парламентын холбооны зөвлөмж хүртэл бий. Нэг хүн байсан ч оруулж, саналыг нь сонсч, олонхиороо асуудлыг шийдвэрлэдэг. Энэ байдлыг Монголын өнөөдрийн парламент уландаа гишгэсэн. Олон улсын зөвлөмжийг мөрдөх ёстой.

0 Сэтгэгдэл