Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
УИХ-ын асан Д.Дондогт холбогдох хэргийг сэргээжээ
Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг сэргээн шалгаж эхэлжээ. Түүнд холбогдох хэргийг АТГ, УМБГ шалгахгүй байгаа учир нь цагдаагийн ажилтан холбогдсонтой холбоотой гэнэ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг онц их хэмжээгээр залилсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр татан шалгаж буй юм. Түүнд одоогоос гурван жилийн өмнө эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч УИХ-ын гишүүний халдашгүй байдал бамбай болж, шийдвэрлэгдэхгүй өдийг хүрсэн. Үүний улмаас бусдад онц их хэмжээний буюу таван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан, олон яллагдагчтай хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зогсч, яллагдагч нар ял завшихад хүрээд байлаа. Д.Дондогийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурор УИХ-д гурван ч удаа хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй.
Д.Дондог нь 2009 онд иргэн А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж нартай хамтран “Барилга барих газар олж өгнө” хэмээн нэгэн компанийн захирлыг мэхэлсэн гэх хэрэгт ч холбогдсон гэж өнгөрсөн жил хэвлэлүүд нэг хэсэг шуугьсан. Тэрээр УИХ-ын 2008 оны сонгуульд оролцохын өмнө хотын “А” зэрэглэлийн бүсэд барилга барих газар хайж байсан “Меритон” компанийн удирдлагад “Надад мөнгө яаралтай хэрэгтэй байна. Газрын асуудлыг жич шийдэж өгч болно. Би зөвхөн сонгуульд ялах нь чухал байна” гэж хэлж. Улмаар тус компаниас “Сум бар” компанийн А.Батбилэг, өөрийн туслах Д.Сайнбаяр нараар дамжуулан мөнгө авсан аж. “Меритон” компаниас нэг сая гаруй ам.доллар авч, 300 мянган ам.доллар, 400 сая төгрөгийг нь Д.Сайнбаяр авч Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан гэнэ. Гэвч нөгөө газар нь бүтэхгүй болсон учраас “Меритон” компанийнхан хохирлоо олж авахын тулд хууль хяналтын байгууллагад хандсанаар мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлсэн гэдэг. Энэ дунд ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтэст ажиллаж байсан эрүүгийн төлөөлөгч Б.Ариунболд болон өөр нэг ажилтан холбогдон албан тушаалаа урвуулж, авлига авсан, хүн дарамталсан хэрэгт холбогдсон сурагтай.  Харин Д.Дондог “Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй” хэмээн үгүйсгэдэг.
Б.Алтан
 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан