Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө
Энэ жил 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо тариалжээ
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна
Токио 2020 олимпын нээлтэд Монголын сонгодог урлагийнхныг оролцуулахыг хүсчээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 оноос хойш Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж буй Япон Улсын иргэн Каваүчи Широг хүлээн авч уулзсан байна. Монгол Улсын Соёлын элч Каваүчи Широ соёлын элчийн үйл ажиллагааныхаа хүрээнд монгол залуусыг дэмжих, үүнд залуу жүдочдыг дэмжин ажиллаж байгаа зэрэг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Каваүчи Широгийн идэвх чармайлтыг өндрөөр үнэлээд цаашид монголын сонгодог урлагийн залуу авьяастнуудыг дэмжих, Токио 2020 Олимпын нээлтийн ёслолын ажиллагаан дээр монголын сонгодог урлагийн төлөөллийг оролцуулах тал дээр дэмжин ажиллахыг онцлон хүслээ.
0 Сэтгэгдэл
























