Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар: Канадаас импортлоход зориулан зээлийн шугам нээх боломжтой

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар КанадынЭкспортыг дэмжих агентлагийн Олборлох үйлдвэрлэл, төслийн санхүүжилт хариуцсан захирал Френк Келлитэй уулзав. Уулзалтын үеэр сайд Д.Сумъяабазар 2018 оны 10 дугаар сард Торонто хотноо уулзахдаа хөндөж ярилцсан Монгол Улсын бизнесийн орчны талаарх үнэлгээг эргэн харж, эергээр сайжруулах чиглэлээр арга хэмжээ авсанд талархлаа илэрхийлээд Монгол Улсын уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалтыг цаашид нэмэгдүүлэх, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүд техник, технологи, тоног төхөөрөмж Канад Улсаас импортлоход зориулан зээлийн шугам нээж, хамтран ажиллахад ахиц гаргах байр суурьтай байгаагаа илэрхийлэв. 

КанадынЭкспортыг дэмжих агентлаг нь Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том хөрөнгө оруулагч юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан