Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
МАН-ынхныг шагналд тодорхойлъё
Ард түмнийг төрд төлөөлөх учиртай парламентын гишүүдийн заримын бүрэн эрх нь баталгаажсанаас хойш ажлаа хийсэнгүй. Ажлаа хийгээгүйнх нь төлөө тэдэнд улсын төсвөөс цалин мөнгийг тоо ёсоор нь бодож олгосон гэж байгаа. Уг нь, дарга, цэрэг хэнбугай ч болов ажил хөдөлмөр эрхэлснийхээ төлөө цалин урамшуулал авах л ёстой.
Хувийн хэвшилд ажиллагсад ганц өдөр л ажлаа цалгардуулаад хаяаад явчихвал төд удалгүй хоолноосоо салах нь мэдээж. Харин төрийн албанд бол энэ эсрэгээрээ. Гэхдээ хууль тогтоох дээд байгууллагад төр түшилцэх бүрэн эрх бүхий эрхмүүд ажил хаялт зарлаад буйг шийдэхэд хүндрэлтэй санагдаж байж болох юм. Хэрэв ажиллаагүй гэж цалинг нь хасах юм бол төрийн өндөр албан тушаалтай хүмүүст ёс зүйгүй авир гаргалаа гэсэн том ялд уначихдаг юм болов уу гэх мэтчилэн олон асуулт хөвөрнө. Тэгэхдээ л яаж тэр МАН-ын цөөхөн хэдэн гишүүнд хуншгүй зан гаргаж, сарын цалинг нь хасч болох билээ.

Юу юунаас илүү ажлаа хийгээгүй нь олон шалтгаантайг л ойлгох хэрэгтэй байх.
Сонгуульд ялагдаж, цөөнх болсон гэдэг үнэнтэй эвлэрэхэд тэдэнд хэдий хэрийн цаг хугацаа хэрэгтэй юм бол. Ямар ч байсан бүтэн сар гомдож, тунирхахад хангалтгүй байжээ. Шинээр бүрдсэн парламентын гишүүдийн тангараг өргөх ёслолд ирж оролцсон мөртлөө анхдугаар чуулганаа хуралдуулж, засаг төрөө эмхлэх ажилд оролцохгүй хэмээн гэв гэнэт дургүйцсэн нь цаанаа өөр олон шалтгаантай байлгүй дээ хөөрхийс. Сонгуулиар сонгогчдод таалагдах гэж баахан гүйж, гуйж гувшаад ядраа биз. Тэр олон мянган сонгогчид мөнгө төгрөгөө бэлнээр нь тараах гэж эцэж цуцсан л байж таарна. “Хүний хөгжлийн сан” 330 мянган төгрөгийг хамгийн эхлээд тойргийнхоо сонгогчдод өгүүлэх гэж дээр дооргүй гүйж, дарга нараа царайчилсан шүү дээ тэд. Бүтэн сар тийм завгүй байсан болохоор юун чуулганд суух манатай байж болох. Хэсэгтээ ч гэсэн амсхийж алжаалаа тайлаад авах нь буруу юм гэж үү.
Үүнтэй зэрэгцээд азаар намынх нь дарга нарын тушаал шийдвэр гарч таарсан ч байх. Дарга нарынхаа тушаал шийдвэрийг үнэнчээр дагаж мөрдөх л учиртай хойно буруу ч байсан хамаагүй дуугүй байх нь хамгийн чухал гэдэг юм билээ, зайлуул. Улс орны эрх ашгийг бодохоос илүү хувийнхаа, нэн тэргүүнд намынхаа ашиг сонирхолд хөтлөгдөх нь МАН-ын гол зарчим гэдгийг олон нийт ойлгохгүй байгаа нь даанч харамсалтай. УИХ-д цөөнх болсон учраас эрхэлж тунирхах нь тэднийг буруутгах үндэслэл биш ээ. Цөөнх болохоороо “шүүхийн шийдвэрт нөлөөл”, “тэгэхгүй бол ингэнэ шүү“ гэсэн барьцаа тавьж хэд хоног ч болов хожих бодолтой байгаа нь МАН-ын гишүүдэд байх ёстой шаардлагад яв цав нийцэж буйг хүндэтгэмээр.
Тэртээ тэргүй төрийн зарим албан хаагч хийж гавьсан ажилгүй мөртлөө улсаас цалингаа бүтнээр нь аваад явж л байгаа шүү дээ. Удахгүй халаагаа өгөх Засгийн газраас эхлээд доод шатныхан ч гэсэн сэтгэлзүйн хүнд дарамт дор “ажиллаж” байна. Сэтгэл санаа гундуу байхад яаж ажлын бүтээмж гарах билээ. Засгийн газар гэхэд л сүүлийн үед хуралдаад дорвитой зүйл хийж чадахгүй л байна даг. Яам, агентлаг, аймаг, дүүрэг, баг, хороонд ч хүртэл давхар шокноосоо гарч чадаагүй дарга зөндөө. Гүн шоконд орсон тэд үр дүнтэй ажиллаж чадахгүй байснаас зүгээр суусан нь хавьгүй дээр гэдгийг томчуудаасаа үлгэрлэн дууриаж буй нь сайшаалтай бус уу. Энэ нь намын бодлогод ч гэсэн нийцэх учиртай. Тэд ч гэсэн ногдох цалингаа бүтнээр нь авч байхад төрийн өндөр албан тушаалтанд хөлс мөнгийг нь өгөхгүй байвал харин ч Үндсэн хуулийн хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг зөрчих болчихно.
Ийм олон хүндэтгэх шалтгаантай байхад МАН-ын 25 гишүүнийг ажил гацаалаа, гомдож тунихаа боль гэж загнаж боломгүй мэт. Харин ч улсын ажлыг гацаах үүргээ маш сайн биелүүллээ гэж МАН-ын гишүүдийг шагналд тодорхойлох хэрэгтэй биз ээ. Яагаад болохгүй гэж...

0 Сэтгэгдэл