Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Н.Энхбаярын хамтрагчид
Сүхбаатар дүүргийн шүүх МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэмт хэрэг зохион байгуулагч гэж буруутган ял оноосон дуулиан хилийн чанадад хүртэл сенсаац дэгдээж байна. Энэ хэргээс үүдэн түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшдаг бүлэглэлийн толгойлогч гэж хэлж болох нөхцөл үүсэв.

АТГ-ынхан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, Х.Наранхүү, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарын хэргийг Н.Энхбаярынхаас тусгаарлан ид шалгаж буй. Ц.Батбаяр, Х.Наранхүү нарын хэргийг УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхтэй гэсэн шалтгаанаар тусгаарласан бол НИТХ-ын дарга асан Т.Билэгтийнхийг гадаад руу оргон зайлсан учир тусад нь шалгахаар болсон юм. Хэргийг шалгаж эхлэх явцад Х.Наранхүү, Ц.Батбаяр нар УИХ-ын гишүүн байсан боловч дараагийн парламентын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог хуулийн заалт бий.

Тэгэхээр тэднийг шууд шалгах эрх хуулийнханд нээгдэж байна. Тэднийг ямар хэрэг бүлэглэж үйлдсэнийг Н.Энхбаяр нарыг ялласан шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгажээ.

Тухайлбал, шийтгэх тогтоолд “...Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, тухай үед нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар байсан Н.Болормаа, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг дүү Н.Энхтуяагийн “Медиа Хол­­­динг” компани, До.Чулуунбаатар нарын нэр дээр худалдан авч, улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдлоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал Х.Наранхүү, тус үйлдвэрийн Худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компанийн захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан байна...” гэжээ. Олон түмэн Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа бусдад зааварчилгаа өгч эдгээр гэмт хэргийг үйлдсэн гэсэн ойлголттой байгаа. Хавтаст хэрэгт цуглуулсан зарим баримт, гэрчийн мэдүүлэг ч үүнийг нотолж, гэрчилж буй учир шүүх Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт ял оноосон нь тодорхой. Шүүгч Н.Энхбаярыг л гэхэд Эрүүгийн хуулийн албан тушаалаа урвуулан ашиглах, бусдын эд хөрөнгийг завших гэсэн хоёр зүйл ангиар буруутгаж, 10 жил хорих ял сонсгосноос зургаан жилийг нь өршөөсөн. Ингээд тэрээр дөрвөн жил л “нарсанд” амьдрахаар болов.

Харин Д.Дуламсүрэнд зургаан жил хорих ял сонсгосон боловч өршөөлд хамруулснаар хариуцлагаас мултарлаа. Энэ байдлаас харвал, Н.Энхбаярын хамтрагч Ц.Батбаяр, Х.Наранхүү, Т.Билэгт, Н.Болормаа нарт холбогдох хэргийг ч өршөөлд хамруулах магадлал өндөр байна.

Тэдний хилийн дээс ал хах эрхийг хуулиар хязгаарлачихаад буй.  Ц.Батбаярыг УИХ-ын гишүүн байхад нь Чингис хаан олон улсын нисэх буудалд саатуулсан тухай мэдээлэл түгэж байсан удаа  бий. Тэд ч энэ хэргийн талаар ямар нэг тайлбар мэдээлэл өгөхгүй байгаа юм. Харин Т.Билэгт эмчлүүлэх нэрийдлээр АНУ-ыг зорьсон гэх боловч хэрэг мандаж эхлэхээс урьтаж зугтаж чадсан хэмээж байгаа юм. Магадгүй хэзээ нэг өдөр Д.Сүрэнхорыг гадаадаас баривчилж авчирч байсан шиг хувь тавилан түүнийг хүлээж буйг үгүйсгэхгүй. Ц.Батбаяр, Х.Наранхүү, Т.Билэгт, Н.Болормаа нарт холбогдох хэргийг шалгаж байх явцад өөр бусад албан тушаалтнууд “чирэгдэж” ч  болзошгүй гэж эх сурвалж хэлэв.

“Н.Энхбаяр “Өргөө” зочид буудлыг хууль бусаар хувьчилж авлаа” гэсэн нэгэн иргэний гомдлоор АТГ-ынхан шалгалтаа хийж эхэлсэн.

Гэтэл эл гомдлыг шалгах явцад бусад хэрэг нь өндөглөж, холбогдсон хүний тоо ч нэмэгдэв. Энэ нь авлига, албан тушаалын хэргийн сүлжээ, бүлэглэл бий болсныг харуулж байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан