Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Малын дайвар бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслаж зогсоожээ
Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох" өргөдөл 100 мянган иргэний санал авсан тул ЭЗБХ-нд шилжүүллээ
МЭЕГ: 2025 оны өр төлбөр, 2026 оны нэмэлт санхүүжилтийг 11 дүгээр сарын 15-ны дотор шийдвэрлэнэ
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
БОГД, ЧИГЭСТЭЙН ГОЛЫН ТӨМӨР БЕТОН ГҮҮР АШИГЛАЛТАД ОРОВ
“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа
Б.Галаарид: До.Чулуунбаатарын асуудалд санаа зовниж байна
“Улаанбаатар таймс” сонины эрхлэгчээр ажиллаж уран бүтээлч хамт олныг удирдаж, тэдний нийгмийн эрх ашгийг хамгаалж явсан сэтгүүлч До.Чулуунбаатарыг тодорхойгүй хэрэгт буруутгаж ялласныг сэтгүүлчдийн байгууллага, үзэг нэгт нөхөд нь эсэргүүцсээр байна. Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридын байр суурийг сонирхлоо.
-“Улаанбаатр таймс” сонины эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч До.Чулуунбаатар хамт олныхоо нийгмийн эрх ашгийг хамгаалахын зэрэгцээ сониноо тасралтгүй гаргахын тулд менежментийн гэрээ хийж ажиллаж байсныг шүүх буруутгаж, ял оноогоод байна. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн Эвлэл ямар байр суурьтай байна вэ?
-Сэтгүүлч До.Чулуунбаатар бол Монголын сэтгүүл зүйд хийсэн бүтээсэн юмтай, авьяаслаг уран бүтээлч. Олон ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд удирдах ажил хийж байсан. Бодвол, түүний энэ чанарыг үнэлж “Улаанбаатар таймс” сонины эрхлэгчээр тухайн үед томилсон байх.
Өөрөөр хэлбэл, авьяас чадвараа үнэлүүлж, гэрээт ажил хийж байгаад л асуудалд ороолдчих шиг боллоо. Монголын сэтгүүл зүйд До.Чулуунбаатарын оруулсан хувь нэмрийг харгалзан үзэж, асуудалд ялгаа заагтай хандаасай гэж шат, шатны шүүхээс хүсч байна.
-Гол нь, менежментийн гэрээ хийж ажиллаж байсныг шүүх буруутгаад байсан. Ийм жишиг хэвлэл, мэдээллийн байгууллагад байдаг санагдана?
-Бусдын эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ингэж гэрээгээр удирдах ажил хийж буй сэтгүүлч олон байдаг. Тэгэхээр тэдний хэнд нь ч ийм асуудал цаашид тулгарч болзошгүй юм.
Тийм учраас Монголын Сэтгүүлчдийн Эвлэл До.Чулуунбаатарын асуудал хэрхэн шийдэгдэх бол хэмээн санаа зовниж байгаа. До.Чулуунбаатар МСЭ-ийн ахмад гишүүдийн нэг, нэгэн цагт тус байгууллагын удирдах бүрэлдэхүүнд орж ачааны хүндийг үүрч явсан хүн гэдэг утгаар нь ч бид сэтгэл талбих үүрэгтэй.

0 Сэтгэгдэл