Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина Сүхбаатар аймагт "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхантай уулзлаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ
С.Амарсайхан: Казах түмэн улс, нийслэлийн хөгжил, дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан

Казах үндэстний уламжлалт баяр болох олон улсын Наурызын баярыг угтсан “Домборын эгшиг 2019” хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болов. Тоглолтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл хамтран зохион байгууж буй юм. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцож баяр хүргэн үг хэллээ.

Хотын дарга хэлсэн үгэндээ “Энд хүрэлцэн ирсэн казах түмний төлөөлөл та бүхэнд олон улсын Наурызын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Үе үеийн ажилч хичээнгүй казах түмэн хөдөлмөр бүтээл, авьяас чадвар эрдэм мэдлэгээрээ Монгол Улсын болоод нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг дурдахад таатай байна. Та бүхэнд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Наурызын баяр бол казах түмний түүх, ёс заншил, өв уламжлалаа өвлүүлэн уламжлуулдаг үндэсний онцлогтой сайхан баяр билээ. Нийслэлд төдийгүй улс орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа та бүхэндээ өнө эртнээс уламжлагдан ирсэн энэхүү баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээн онцолсон юм.

Хүндэтгэлийн тоглолтод казах түмнээс төрөн гарсан шинэ залуу уран бүтээлчид болон Хурд хамтлаг, МУГЖ дуучин Д.Жаргалсайхан, СТА дуучин Т.Дэлгэрмөрөн нар оролцож ая дуугаа өргөлөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан