Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
ИТАР-ТАСС: МОНГОЛД АРДЧИЛСАН НАМ ХАМТАРСАНЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛНА
Монгол Улсад өнгөрсөн зургадугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгууль тус орны парламентад тодорхой биш нөхцөл байдал бий болгосон ч гэлээ энэ улсын улс төрийн томоохон хүчний эсрэг цоо шинэ эрин үе эхлүүлсэн юм. Асуудлын гол нь, парламентад улс төрийн нэг ч хүчин олонхи болж чадаагүйд байгаа юм. Гэхдээ Ардчилсан нам олонхийн суудал авсан ч Үндсэн хуульд заасан ёсоор дангаараа Засгийн газраа байгуулж чадахгүй, хамтарсан Засгийн газар байгуулах болоод байна.
Үүнтэй холбоотойгоор Ардчилагчид ямар нам болон ямар эвсэлтэй хамтарч Засгийн газрын танхимаа бүрдүүлэх вэ гэсэн асуулт гарч байгаа. Ардчилсан намныхан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтран ажиллахаар болсноо зарлалаа. Сүүлийн хэдэн өдөр энэ нам, эвслийн байгуулсан ажлын хэсгүүдийн хооронд нэлээд нарийн яриа хэлэлцээр болж байна. Нам бүр л Засгийн газрын танхимд албан тушаалтай болох мөрийн хөтөлбөрөө ажил болгох вэ гэдэгт саналаа дэвшүүлж байна.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Ардчилсан нам хамтрагчдадаа Засгийн газрын танхимаас МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлд дөрөв, ИЗНН-д нэг, бие даагчдад нэг суудал өгөхөөр товлож байгаа бололтой. Үүнтэй холбоотойгоор шинжээчид шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр ямар байх бол, хамтрагч намууд нь танхимын хэдэн суудалдаа хууртагдаад Ардчилсан намын хөтөлбөрийг “сохроор” зөвшөөрч дагах уу, яах бол гэсэн асуулт тавьж байна.
Үүнээс үүдээд ч тэр үү Ардчилсан нам Засгийн газрын танхимынхаа гишүүдийн тоог 11 байгааг 15 болгож өргөтгөх нь. Энэ нь олон эх сурвалжийн мэдэгдэж байгаачлан намын дарга Норовын Алтанхуягийн тэргүүлэх ирээдүйн Засгийн газрын танхимд Ардчилсан намынхан олонхи байх байр сууриа хадгалах сонирхолтой холбоотой байж мэднэ.
Одоохондоо энэ намуудын байгуулсан ажлын хэсгүүд хаалттай хаалганы цаана нууцхан л ярьж байна. Гэхдээ парламентын сонгуулиар Ардчилсан намын дараа орох олон суудал авсан Монгол Ардын нам улс төрийн давцан дээр хэрхэн, яаж тоглохоос бас олон зүйл шалтгаална. Зарим хэвлэл, ажиглагчид энэ намын хувьд сонгуулийн дараа Ардчилсан нам хамтарсан Засгийн газартаа урих болов уу гэж хүлээж байсан гэж тэмдэглэж байна.
Гэхдээ ямар ч тохиолдолд МАН-ын хувьд энэ нь магадлал тун бага, харин хүчтэй сөрөг хүчин хэвээр үлдэхээр болоод байгаа юм. Хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын Засгийн газрыг парламент батлах нь ойлгомжтой байна. Гэтэл бас “Улс төрийн тойм” сонин өөрийн тойм өгүүлэлдээ “Ардчилсан нам дараах тактикаар ажиллах байх. Энэ нь эхлээд МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-тай хамтраад Засгийн газрын бүрэлдэхүүнээ УИХ-д оруулах байх. Харин парламент энэ нэр дэвшигчдийг нь унагаад, дараа нь МАН-тай хэлэлцээрийн ширээнд сууж мэдэх юм. Энэ хувилбарыг анхаарахгүй орхиж болохгүй юм” гэжээ.
Юутай ч, тус улсын парламентын сонгуульд Ардчилсан нам ялагч болсон ч дийлэнх олонхийн суудал авч чадаагүй, улс төрийн энэ ойлгомжгүй нөхцөл байдалд одоохондоо сонин цаг үе ирээд байна. Ардчилсан нам сонгуулиар ярьж байсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж олон түмний итгэлийг хүлээж чадах эсэх нь Засгийн газраа яаж бүрдүүлэхээс шалтгаалах болоод байна хэмээн “ИТАР-ТАСС” агентлагийн тоймч Иван Каргапольцев бичжээ.

0 Сэтгэгдэл