Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
ЯПОН УЛС РЭЙВА ОН ТООЛЛЫГ ЗАРЛАЛАА

Япон улсын 125 дахь эзэн хаан Акихито ирэх тавдугаар сарын нэгэнд хаан ширээнээсээ албан ёсоор бууж өөрийн ууган хүү хунтайж Нарухитод хаан ширээгээ өвлүүлэн өгөх тухайгаа дэлхий нийтэд зарлаад байгаа билээ.

Энэ нь дэлхий дээр хамгийн удаан оршин тогтнож буй хаант засаглалын түүхэнд тухайн эзэн хаан нь амьд ахуйдаа өөрийн эрх мэдлийг шилжүүлж байгаа анхны тохиолдол аж. Үүнтэй зэрэгцэн ирэх тавдугаар сарын 01-нд Японы одоогийн эзэн хаан Акихитогийн Хэйсэйн он тоолол төгсөж шинэ эрин үе эхлэх аж. Японы уламжлалын дагуу шинэ эзэн хааны хаанчлал эхлэх бүрт шинэ он тоолол эхэлж, хаанчлал нь дуусах үед төгсдөг байна. Хэдий тус улс барууны буюу Грегорийн тооллыг өргөн ашигладаг ч төрийн албан бичиг зэрэг бүхий л албан ёсны зүйлс нь уламжлалт он тооллын дагуу явдаг юм.  

Харин Японы Засгийн газрын зүгээс өнөөдөр буюу даваа гаригт Нарухито эзэн хааны хаанчлалын он тооллыг албан ёсоор зарлалаа. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ эриний нэрийг баталсны дагуу хэвлэлийн бага хурал хийж Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга шинэ он тоолол болох “РЭЙВА” он тооллыг зарлаж, уламжлалт ханзны зурлагыг албан ёсоор танилцууллаа.

Рэйва гэдэг нь үндсэндээ “эв зохицол” гэх утгыг илэрхийлсэн уламжлалт ханз аж. Судлаачид VIII зууны үеэс өвлөгдөн ирсэн Японы сонгодог яруу найргаас энэ нэрийг авч Засгийн газартаа санал болгосон байна. Мөн ирэх тавдугаар сарын 1-нээс албан ёсоор тоологдож эхлэх Рэйван он тоолол нь өмнөх он тооллуудтай харьцуулахад утгын хувьд Хятад бус уламжлалт Япон ханз гэж тус улсын хэвлэлүүд онцолж байна.

Үүний дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ он тооллыг нэрлэх нэрийн утга болон билэгдлийг тайлбарласан юм. Тэрээр “Япон улс нь урт удаан түүх, баялаг соёл болон үзэсгэлэнтэй байгальтай. Үүнийг хойч үедээ яг энэ чигээр нь өвлүүлэн үлдээх нь бидний нэн тэргүүний үүрэг юм. Чавганы мод хүйтэн өвлийн дараагаар бахархалтайгаар цэцэглэдэг. Бид Японы ард түмний хүн нэг бүрийн амьдрал ирээдүйд үүн шиг цэцэглэхийг билэгдэж энэ Рэйва гэх нэрийг сонгосон” гэсэн байна.    

Уламжлалын дагуу одоогийн эзэн хаан Акихитог түүхэнд Хэйсэйн он тооллын хаан гэж мөнхлөн үлдээх юм. Тэрээр 1989 онд Шова он тооллын хаан буюу өөрийн эцэг Хирохитог нас барсны дараагаар хаан ширээг өвлөн авч байжээ. Ингээд ирэх тавдугаар сарын 30-нд түүний Хэйсэйн он тоолол 30 дахь жилээ төгсгөл болж 126 дахь буюу шинэ эзэн хаан Нарухитогийн Рэйва он тооллын нэгдүгээр он эхлэх аж.

Өмнө нь Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга аль хэдийн шинэ эриний нэрийг сонгосон гэдгийг зарлаад байсан. Учир нь шинэ эзэн хааны хаанчлал эхлэл эхний өдрөөс хууль цааз, төрийн албан хэргийн он тоолол дагаж өөрчлөгдөх юм. Тиймээс энэ үед төрийн албан хаагчид сүүлийн гучин жил хэрэглэж дадсан хуучин он тооллыг ашиглах механик алдаа гаргахгүйн үүднээс нэг сарын өмнөөс эхлэн холбогдох бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн аж. Бэлтгэл ажил хангах явцад Рэйва гэх нэр төрийн хамгийн өндөр нууцад хамаарч, үүнийг олон нийтэд мэдэгдэхгүй байх бүхий л ажлыг амжилттай хийсэн байна.  

Мөн Японы эзэн хаан амьд ахуйдаа өөрийн хаан ширээг шилжүүлсэн түүх үүнээс өөр байдаггүй учир Акихито хааныг хаан ширээнээс буусны дараагаар хэрхэх бол гэсэн асуудал хамгийн ихээр анхаарал татаж байгаа юм. Тиймээс Рэйван он тоолол нь олон мянган жилийн түүхтэй Японы түүхэнд өмнөх ба одоогийн хаан нэгэн зэрэг аж төрж байсан гэх нэн шинэ хуудсыг эхлүүлэх аж.  

via: CNN

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан