Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК ОЮУТНУУДЫН ДУНД УРАЛДААН ЗАРЛАЛАА

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний  бүтээл шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү уралдаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна. Уг уралдаан  2 үе шаттай  явагдана.

Нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр гэсэн 2 сэдвийн хүрээнд илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр бичнэ. Оролцогчдын бичсэн итгэлийг энэ сарын 12-ны өдрийг хүртэл khaliunaa.ts@erdenestt.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой юм.

Харин хоёрдугаар шатанд шилдэг 25 оюутны судалгааны ажлыг хэлэлцэж, 5 шилдэг оюутныг шалгаруулах бөгөөд Эрдэм шинжилгээний бага хурлыг 2019.04.26-ны өдрийн 09:00 цагаас ШУТИС-ийн төв байранд зохион байгуулна.

Энэ ажлын хүрээнд тэргүүн байр 1, дэд байр 1, гуравдугаар байр 3 оюутныг тус тус шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэрэмжит болгон зохион байгуулах уг уралдаан нь “Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам дэмжин ажиллаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан