Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Э.Бат-Үүл дөрвөн орлогчтой ажиллана

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дөрвөн орлогчоо томилжээ. Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор Нямаагийн Батааг, үйлдвэрлэл экологийн асуудал хариуцсан орлогчоор Даваахүүгийн Пүрэвдавааг, Нийгмийг хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Цэндийн Баатархүүг, Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогчоор Нямдаваагийн Гантөмөрийг тус тус томилжээ.

Нийслэлийн АН-ын тэргүүн дэд дарга Н.Батаа нь “Шим” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд ХХААХҮЯ-ы Стратеги, төлөвлөлтийн нэгдсэн бодлогын газрын даргаар болон нийтийн аж ахуй үйлчилгээний системд хариуцлагатай алба хашиж байсан юм.
Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн, 34 настай, эдийн засагч мэргэжилтэй. 2002 онд Монгол бизнес дээд сургуулийг эдийн засагчаар, 2007 онд Удирдлагын академийн Нийгмийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. 2000-2003 онд “Интернет хаус” компанид менежер, 2003-2007 онд “Юу-Би-Нет” компанийн Гүйцэтгэх захирал, 2007-2008 онд “Петровис “компанийн менежерээр ажиллаж байжээ.

Цэндийн Баатархүү нь 1981 онд Хэнтий аймагт төрсөн, 31 настай. 2003 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг улс төр судлаач, 2004 онд Хан-Уул дээд сургуулийг математик бизнесийн эдийн засаг бакалавр мэргэжлээр төгссөн. 2005-2006 онд Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2006-2007 онд Хан-Уул дээд сургуульд багш, 2006-2008 онд Соёмбо дээд сургуульд багш, 2004 оноос өнөөг хүртэл “Монголын Лектор төв”-ийн захирлаар ажиллаж байжээ.

Н.Гантөмөр нь 1962 онд төрсөн 50 настай. 2001 онд Өлзийт дээд сургуулийг санхүүгийн менежер, 2005 онд Удирдлагын академид сурч төрийн удирдлагын менежерээр төгссөн. 1997-2000 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч, 2005-2008 онд Удирдлагын академийн Санхүү, аж ахуйн даргаар, 2008-2010 “Зууны ирээдүй” компанийн захирал, 2012 оноос Нийслэлийн Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын даргаар ажиллаж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан