Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Манай яам Европын Холбооноос хэрэгжүүлж буй “Ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөлтэй хамтран “Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгож, монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх болон “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасан дотоодоос ажиллах хүч нийлүүлэх боломжтой ажлын байранд дотоодын ажиллах хүчийг авч ажиллуулсны дараа гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, гадаад иргэнийг ажиллуулж байгаа ажил олгогчид ногдуулдаг ажлын байрны төлбөрийг эрэлт хэрэгцээнээс хамааруулан уян хатан тогтоох, хуулийн хэрэгжилтийг хангах хяналтын тогтолцоо, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тогтоох зорилгоор Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг боловсруулсан. Ажиллах хүч, дадлагажигчийг гадаад улсад ажиллуулах дадлагажуулах хүрээнд өнөөгийн мөрдөж буй Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд зааснаар тухайн онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг Засгийн газар батлан мөрдүүлдэг бөгөөд энэхүү шийдвэрийг гаргахдаа дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, ажлын байрыг хамгаалах, дотоодын ажиллах хүчийг мэргэшүүлэх бодлогыг баримталдаг юм. ХНХЯ гадаадад ажиллах хүч, дадлагажигч илгээх чиглэлээр Япон улстай “Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөр хэрэгжүүлэх” хамтын ажиллагааны, БНСУ-тай Ажиллах хүч илгээх Санамж бичиг байгуулсан. Энэ сард Японтой ажиллах хүч илгээх талаар хэлэлцээр байгуулахаар ажиллж байна. Түүнчлэн цаашид АНУ, Австрали болон бусад оронтой ажиллах хүч солилцох талаар гэрээ, хэлэлцээр байгуулах нөхцөл үүсэх боломж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан