Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх II чуулга Улаанбаатарт болно

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад 2019 оны дөрөвдүгээр сарын 06-наас 10-ны өдрүүдэд оролцож байгаа билээ.  

Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны  хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр /2019.04.09/ ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас, мөн зарим орныпарламентын дэд тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийлээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн, хатагтай Габриэла Куэвастай хийсэн уулзалтын үеэр  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс ОУПХ-ны Ази, Номхон Далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган"-ыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ОУПХ-ны хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Хатагтай Габриэла Куэвас Монгол Улс ОУПХ-ноос зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирснийг дурдан, нэг ялангуяа сүүлийн жилүүдэд энэхүү идэвх улам эрчимжиж байгааг тэмдэглэв. Үүний тод илрэл бол энэхүү Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын хурлыг эх орондоо хийх гэж байгаа явдал юм гэдгийг онцолоо. Мөн тэрбээр Монголын парламентчид ОУПХ-ны бүтцийн нэгж, байгууллагуудад бүлгээсээ нэр дэвшин сонгогдож байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн сацуу С.Зориг агсны хэрэгт холбоотой асуудлаар Парламентчдын хүний эрхийн хороотой хамтран ажилладгийг сайшаав.

Монголын төлөөлөгчид чуулганы үеэр ОХУ, БНХАУ, БНАЛАУ, ХБНГУ, БНБеларусь Улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны парламентын хамтын ажиллагаа болон улс хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Түүнчлэн парламентын дэргэдэх харилцааны бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд талууд анхаарлаа түлхүү хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн болно. Мөн олон талт харилцааг хөгжүүлэх буюу олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байнгын уулзалтын механизмтай болох замаар харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг хөндөн ярилцаж, энэ чиглэлээр хоёр талаасаа идэвх чармайлт гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн хэмээн Доха хотоос мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан