Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
ОРОН ТООНЫ БУС БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАВ

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 04-ний өдөр үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА болон МУИС, Удирдлагын академийн эрдэмтэд, залуу хуульчид, судлаачдыг хүлээн авч уулзсан. УИХ-ын үйл ажиллагааны залгамж чанарыг хангах, хууль тогтоох болон хянан шалгах чиглэлээр гишүүдэд арга зүй, мэдээллийн дэмжлэг үзүүлэх, судалгаа шинжилгээний төвийг байгуулж, бэхжүүлэхэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллах чиг үүрэгтэй орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа УИХ-ын дарга энэ үеэр илэрхийлсэн юм.

Энэ үндсэн дээр УИХ-ын залгамж чанар, парламентын засаглалын чадавхыг идэвхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл байгуулжээ.

Үе үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан гурван үеийн эрдэмтэн, судлаач, профессоруудын төлөөллийг Бодлогын зөвлөлд хамруулсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан