Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баянхошуунд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр баригдаж буй төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын явцтай биечлэн танилцаж мөн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны гэр хороололд  ажиллаж байна.

 Нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвийг байгуулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн бүтээн байгуулалт, ажлын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзэж,зарим үүрэг даалгаврыг өгч тулгамдаж буй асуудлуудтай холбогдуулан шийдвэр гаргаж байна.

Нийслэлийн гэр хорооллыг нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлэх дэд бүтцийн Дэд төвүүд байгуулах зорилтын хүрээнд гэр хорооллыг төвийн дулаанд холбох инженерийн дэд бүтцийн барилга гүйцэтгэлийн ажил СХД, СБД-т тус тус  хийгдэж байна. Энэ онд 7220 өрх төвийн дулаанд холбогдох боломжтой болж, ирэх өвөл 28,500 орчим иргэн 10,000 тонн нүүрсийг хэрэглээнээсээ халах бодит нөхцөл бүрдэх юм. 2020 онд  Баянхошуу, Сэлбэ дэд бүтэц байгуулагдснаар тухайн хэсгийн айл өрхүүдийн хэрэгцээ бүрэн хангагдана. Дэд бүтцийг дагасан  орон сууцжуулах төсөл, хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлснээр иргэдийн 60,000 тонн нүүрсний хэрэглээг жил тутамд  халах боломжтой болох юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үдээс хойш Дэд бүтцийн төв болон Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа Сэлбэ дэд төвийн усан сан, насос станцын барилгын гүйцэтгэлтэй танилцах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан