Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
“Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” чуулган болно

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал -Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Чуулганаар Монгол Улсад түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц, боломж, Засгийн газраас баримталж буй бодлого, одоо хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын төслүүд, цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвүүдээр төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, их дээд сургуулиудын хүрээнд хэлэлцэх юм. Иймд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт хийх, Зүүн бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллаж буй Та бүхнийг чуулганд өргөнөөр оролцохыг урьж байна. Чуулганд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын 51-267010, 51-263385, 51-264848 тоот утсаар холбогдож 4 дүгээр сарын 19-ний дотор урьдчилан бүртгүүлнэ.

Чуулган Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдах тул бүртгүүлсэн хүмүүс Төрийн ордонд нэвтрэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:
1. Иргэний үнэмлэхээ биедээ авч ирэх
2. Албаны буюу үндэсний дээл хувцастай байх
3. Төрийн ордоны хойд төв хаалгаар нэвтрэх
4. Урьдчилан бүртгүүлсэн оролцогчид 4 дүгээр сарын 22-ны өглөө 07:30 цагаас эхлэн Төрийн ордоны хойд хаалгаар орж, мандат авах

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан