Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
У.Хүрэлсүх: Монгол Улсынхаа түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд хүчээ нэгтгэе

"Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт" Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. 

“Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Талын язгуурт Монголчуудын талцал хуваагдлыг нэгтгэж, орших эс оршихуйн зааг дор  дэлхийн талыг сүр хүчээрээ эзэгнэсэн Монголын Эзэнт гүрнийг хорин тавхан жилийн дотор байгуулж чадсан Их Эзэн Чингис хаан бол зөвхөн Монгол угсаатны бахархал төдийгүй, дэлхий дахины аугаа удирдагч, хүн төрөлхтөнд хэзээ ч үл мартагдах цэргийн суут агуу жанжин гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн билээ. 

Учир иймд дэлхий нийтэд аялал жуулчлалын салбарын хөгжил жилээс жилд эрчимжиж,  олон улсын жуулчдын тоо 1,3 тэрбумд хүрч, 1,3 их наяд ам.долларыг зарцуулсан байна.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхийн жуулчдын их урсгал Ази номхон далайн бүс нутаг уруу, ялангуяа Эзэнт гүрний түүх, нүүдэлчдийн их өв соёлыг шимтэн сонирхож байгааг дэлхийн томоохон аялал жуучлал болон соёл урлагийн судалгааны байгууллагууд онцлож байна.

Харин бид энэ давуу тал, онцлог байдлаа төрийн бодлогын гадна орхиж, түүх соёлоо олон улсад сурталчлан таниулах, ард олноо соён гэгээрүүлэх, хүнээ хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж чадаагүй нь нууц биш юмаа.

Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын хөгжүүлэх” зорилго тавьж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэх томоохон зорилтыг дэвшүүлэн тавьж буй цаг хугацаанд энэхүү Түүхэн аялал жуулчлал – Хөрөнгө оруулалтын чуулган зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон өндөр ач холбогдолтой асуудал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Монгол улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Нийслэл Улаанбаатар хотыг Соёлын аялал жуучлалын төвөөр зарлаж, цаашид Төвийн, Баруун, Зүүн, Хангайн, Говийн болон Улаанбаатарын бүсүүдэд газарзүйн байрлал болоод аялал жуулчлалын нөөцийн онцлогт тулгуурласан аялал жуулчлалын бүсүүдийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, дэд бүтцээр холбох чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон улсын төсвийн эх үүсвэрээр Хэнтий аймагт Чингис хааны өв соёлын хүрээлэнг байгуулах Засгийн газрын шийдвэр гарч, аялал жуулчлалын 3 том цогцолборын ажил болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд эхлэсэн гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаатай холбогдуулан гурван голын сав, түүхэн дурсгалт газруудад ашигт малтмалын лиценз олгох асуудлыг таслан зогсоож, Засгийн газрын тусгай хамгаалалтад авах асуудлыг үе шаттай арга хэмжээ авч эхлэсэн.

Монгол улсын Засгийн газрын бодлогыг дэмжиж, Түүхэн аялал жуучлалын хөрөнгө оруулалтын эхний шанг татсан Азийн хөгжлийн банкны хамт олонд талархал дэвшүүлж байна.

Цаашид түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэх, нүүдэлчдийн өв соёлыг сурталчлан таниулах чиглэлд Монгол улсын Засгийн газар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай нягт түншлэн ажиллахад бэлэн гэдгээ Монгол улсын Ерөнхий сайдын хувьд албан ёсоор илэрхийлэхийг хүсч байна.

 “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” энэхүү чуулганаар түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага, боломжийг тодорхойлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх асуудлуудыг олон талаас нь хэлэлцэж, цаашдын тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал санал, санаачилгууд гаргаж, бодит ажил хэрэг болгоно гэдэгт итгэж байна.

Монгол улсын Засгийн газраас улс орноо урт болон дунд хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь аялал жуучлалын салбар юм. Иймд Монгол Улсынхаа Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлсэд Хүчээ нэгтгэе хэмээн Та бүхнийг уриалж байна.

Эзэн Чингис хааэны маань агуу сүр хүч, сүлд хийморь Монгол эх орныг минь Мөнхөд ивээн тэтгэх болтугай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан