Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
С.Лувсангомбо:Түүх, соёлын газруудаа засаж сайжруулахдаа эх загварыг нь авч үлдэх нь чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Улаанбаатар хотын Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбыг хүлээн авч уулзав.

Хурандаа генерал С.Лувсангомбо нь өдгөө 95 насыг зооглож буй бөгөөд 1971-1972 оны хооронд Ардын депутатын хурлын Гүйцэтгэх захиргааны даргын албыг (одоогийн нэршлээр хотын дарга) хашиж байсан юм. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд түүний оруулсан хувь нэмрийг хотын Захирагч өндрөөр үнэлж, залуу нас, халуун сэтгэлээ нийслэл хотынхоо их бүтээн байгуулалтад зориулж явсан та бүхний хүч хөдөлмөрөөр өнөөгийн Улаанбаатар хот бий болсон гэдгийг онцолж хэллээ. Тэрбээр “Энэ онд тохиох нийслэл хотын 380 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан олон бүтээлч ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тийм учраас хотыг удирдаж байсан хүнээс туршлага, санал зөвлөгөөг нь сонсоно гэдэг нэн чухал үнэтэй зүйл юм. Өнөөдөр таныг энд өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд хотын захиргааныхаа хамт олны өмнөөс талархал илэрхийлье” хэмээн уулзалтын эхэнд хүндэтгэл үзүүлэв

АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга асан, хурандаа генерал С.Лувсангомбо гуай  “Нийслэл Улаанбаатар маань их сайхан том хот болжээ. Анх Богд уулыг тойрсон ерөнхий төлөвлөгөөтэй байсан юм. Одоо нэлээд төлөвлөлт, зохион байгуулалтууд өөрчлөгдөж, их олон барилга байгууламж баригдсан байна. Аль ч улс орны хотууд хуучны түүх өгүүлсэн  барилга байгууламжаараа гоёдог. Шилэн цамхгууд бол хаана ч, аль ч хотод байдаг. Тиймээс түүх, соёлын дурсгалт газруудынхаа барилгыг засаж сайжруулахдаа анхны эх загварыг хэвээр нь авч үлдэх нь чухал шүү” хэмээн хотын Захирагчид тусгайлан захилаа. Мөн тэрбээр нийслэлийн удирдлагын багт ажлын өндөр амжилт хүсч, ойгоороо олон сайхан үр дүнтэй ажил хийхийг хүсээд, нийслэлчүүддээ энэ онд тохиож буй 380 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан