Монгол Улс, БНСУ хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо
Эрүүл мэндийн салбарын хүний нөөц, сургалтын тогтолцоог бэхжүүлэх хамтын ажиллагааг өргөжүүлнэ
УИХ-ын дарга С.Бямбацогт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн нартай уулзлаа
Сонгуулийн ерөнхий хорооны шинэ гишүүд тангараг өргөлөө
Энэ жил 12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо тариалжээ
Монгол Улсын Засгийн газар нийтдээ 30 их наядын зардлыг бууруулсан амжилтыг гаргалаа
Хавдар судлалын үндэсний төвд оношилгооны тоног төхөөрөмж нийлүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна
Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өгөв

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын 2018 онд хамтран хэрэгжүүлсэн нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний тайлан мэдээг сонсож, 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шинэчлэн баталсан асуудлаар ярилцав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэчилсэн төлөвлөгөөнд тусгагдсан асуудал нэг бүрийг анхнаас нь үр дүнтэй хэрэгжүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдааг хангахад онцгой анхаарал хандуулж, нягт хамтран ажиллахыг чиглэл болголоо.
0 Сэтгэгдэл
























