Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Агаар бохирдуулагч бодисууд стандарт хэмжээнээс 1-2.4 дахин их байна Сэргээн босголтын бэлэн байдлын үнэлгээ, Монгол Улсад хийсэн үнэлгээний үр дүнг хэлэлцэв Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо Хамтарсан хуралдаанаар 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ Ерөнхийлөгч ногдол ашиг тараах чиглэл өгсөн ч Сангийн сайд эсэргүүцэв “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэнд хөнгөн үйлдвэрийн салбарын үр дүнг танилцуулав Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар шилжүүлэв
“Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулганд компанийн 50 гаруй төлөөлөл оролцоно

"Эрдэс Баялаг-Эмэгтэйчүүд” Үндэсний чуулган-II арга хэмжээ 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Төрийн ордноо болно. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй уг арга хэмжээнд оролцож буй бүсгүйчүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ илгээж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж үг хэлнэ.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас чуулганыг дэмжин ажилласан бөгөөд компанийн Жендэрийн хорооны гишүүд үндэсний чуулган зохион байгуулах ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, 50 гаруй төлөөллөө чуулганд оролцуулан, тусгайлан болох салбар хуралдааныг хариуцан ажиллах юм.

Компаниас зохион байгуулж буй салбар хуралдаан нь "Засаглал ба эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн нөлөө” сэдвийн дор явагдах бөгөөд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн улсын эдийн засагт оруулах хувь нэмэр”, "Эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо” "Компанийн засаглал ба эмэгтэйчүүд” гэсэн илтгэлүүдийг компанийн төлөөлөл тавих юм.

Уул уурхайн салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн хоёр дахь удаагийн арга хэмжээнээс зөвлөмж дүгнэлт, уриалга гарснаар өндөрлөнө.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан