Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Түр хороо хуралдаж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2019.05.07/ 15 цаг 21 минутад гишүүдийн 71,4 хувийн ирцтэйгээр эхэлж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

2019 онд хийх ажлын төлөвлөгөөг УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Ж.Батзандан танилцуулав. Тэрбээр, 2019 онд нийт 8 ажил хийхээр төлөвлөгдсөн болохыг танилцуулав. Үүнд, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн тухай нийт 6 өдрийн бичлэг үзэх, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцах асуудлаар албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулах, мөн Улсын Их Хуралд танилцуулах санал, дүгнэлт болосвруулах, нэгтгэн гаргах зэрэг ажлууд багтсан байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа илэрхийлэв. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эдгээр 8 ажил ямар хугацаанд хийгдэх, хэрхэн зохион байгуулагдах талаар тодруулахад, Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүд хоёр, гурваараа нэгдэн нэг ажлын хэсэг болж, шуурхай шийдвэрлэх боломжтой гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, иргэдийн төлөөлөлтэй болон хууль, хүчний байгууллагын удирдлагуудтай уулзахад Түр хорооны гишүүд бүгд байлцаж, хамт ажиллах нь зүйтэй гэсэн санал хэлж байв.

нгээд Түр хорооны гишүүдээс гаргасан бусад саналыг тусгаж, 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөө гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.

Үргэлжлүүлэн “Бусад” гэсэн асуудлыг хаалттай горимд хэлэлцэх нь зүйтэй гэсэн гишүүдээс гаргасан саналын дагуу Түр хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан